BAFTA 2017: Онцлох агшнууд

70 дах удаагийн

Өнгөрсөн ням гарагт Лондон хотын Альберт-холлд BAFTA буюу Их Британийн кино академийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Дэмьен Шазеллын "La La Land" кино энэхүү наадмын 11 төрөлд нэр дэвшиж хамгийн олон шагналд өрсөлдсөн бүтээл болсон юм. Үүнээс "La La Land" мюзикл "Шилдэг кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг эмэгтэй жүжигчин", "Шилдэг дуу" гэсэн дөрвөн шагналыг хүртжээ.

Энэ үдэш найруулагч Кен Лоучийн "I, Daniel Blake" кино "Их Британийн шилдэг кино" шагналыг авсан гэдгийг онцлох нь зүйтэй.

Харин шилдэг эрэгтэй жүжигчнээр "Manchester by the Sea" киноны гол дүрд тоглосон Кейси Аффлек шалгарчээ. 

Их Британийн кино урлагийн энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар, Хью Грант, Анна Эберштейн, Пенелопа Круз, Эмма Стоун, Николь Кидман, Жейми Дорнан, Амелия Уорнер, Эми Адамс, Дэйзи Ридли, найруулагч Мел Брукс, Мерил Стрип, Люк Эванс, Софи Тернер болон загвар өмсөгч Наоми Кэмпбелл нар хүрэлцэн ирсэн байна.

Пенелопа Крус, Эмма Стоун
Мерил Стрип, Дэмиен Шазелл
Жоан Роулинг
Том Холланд, Тэнди Ньютон
Николь Кидман
Том Форд, Дэйзи Ридли
Брайс Даллас Ховард, Изабель Юппер
Холлидей Грейнжер, Таня Берр
Катрина Балф
Луиз Ро, Софи Тернер
Дев Патель & Фелисити Жонс, Том Хиддлстон
Валентино Гаравани, Кейси Аффлек
Хью Грант & Анна Эберштейн
Эндрю Гарфилд, Аня Тейлор-Жой
Мишель Уильямс

Buro.Mongolia

2017-02-15, 09:00

  • Зураг: