Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд

Нэгдүгээр хэсэг

Калифорни мужийн Индио хотод жил бүрийн хавар зохион байгуулагддаг хамгийн том хөгжмийн наадам Coachella цар тахлын улмаас хоёр жил хойшлогдсоны эцэст энэ жил эргэн ирлээ. Энэ жилийн наадам дөрөвдүгээр сарын 15-17 ба 22-24 хооронд буюу амралтын өдрүүдээр дараалан зохион байгуулагдаж байна. Одоогоор наадмын тайзнаа поп од Билли Айлиш, Жастин Бибер, поп-рок од болон загварын бэлэг тэмдэг Харри Стайлс, Монголын фолк металл хамтлаг The Hu, рэппер Megan Thee Stallion болон бусад уран бүтээлчид тоглолтоо үзүүлээд байна. Мөн энэ жилийн наадмын хамгийн том гэнэтийн бэлгүүдийн нэг бол өмнөд Солонгосын охидын хамтлаг 2NE1-ын үзүүлбэр байлаа. 2NE1 хамтлаг 2016 онд албан ёсоор тарсан бөгөөд Coachella 2022 наадмын тайз тэдний олон жилийн дараах эргэн ирэлт болсон юм.

Уран бүтээлчдийн үзүүлбэрүүдээс гадна Coachella наадамд хүрэлцэн ирэх алдартнууд энэ наадмыг улам сонирхолтой бас нэр хүндтэй болгодог. Эхний долоо хоногийн байдлаар төрөөд удаагүй байгаа Кайли Женнер түүний эгч Кендалл Женнер, Хейли Бибер, Пэрис Хилтон, Жейден Смит, Ванесса Хадженс, Алессандра Амбросио болон бусад алдартнууд хүрэлцэн ирсэн байна.

Kendall Jenner
Vanessa Hudgens
Alessandra Ambrosio
Doja Cat
Anitta
Chloe Cherry
Peggy Gou
Shenseea

Buro.Mongolia

2022-04-18, 15:42