Эхний эгнээнд: Saint Laurent брэндийн загварын шоуны зочид

Роузи Хантингтон-Уайтли, Синди Кроуфорд ба бусад алдартнууд

Парисын загварын долоо хоногийн хүрээнд Saint Laurent загварын ордон хавар-зун 2019 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа. Дизайнер Энтони Ваккарелло тус брэндийг удирдсан хоёр жилийн хугацаанд эмэгтэйлэг байдал, тачаангуй дүр төрхийг магтан дуулсаар байгаа юм. Энэ удаад ч тэр энэхүү уламжлалаа хадгалан үлджээ. Эйфелийн цамхгийн өмнө байрлах Трокадеро талбайд зохиогдсон энэхүү загварын шоуны үеэр моделиуд мини юбка, бариу өмд, гялтганасан чимэглэлтэй хүрэм өмсөн тусгайлан зассан "усан" тайзан дээр алхаж байлаа.

Энтони Ваккареллогийн шинэ цуглуулгыг сонирхохын зэрэгцээ түүнийг дэмжихээр Роузи Хантингтон-Уайтли, Синди Кроуфорд, Кейт Мосс, Карла Бруни зэрэг супер моделиуд, жүжигчин Дэйв Франко, Катрин Денев болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.

Buro.Mongolia

2018-09-27, 13:00