MTV VMA 2019 шагнал гардуулах ёслолын хамгийн сонирхолтой төрхүүд

Тейлор Свифт, Жижи ба Белла Хадид болон бусад зочид

АНУ-ын Нью-Жерси хотод яг одоо MTV Video Music Awards буюу MTV VMA зохион байгуулагдаж байна. MTV хөгжмийн сувгаас тухайн жилийн дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг энэхүү ёслолыг энэ удаад жүжигчин, комедиан Себастьян Манискалко хөтлөн явуулж байгаа юм.

2019 оны MTV VMA шагнал гардуулах ёслолд дуучин Тейлор Свифт ба Ариана Гранде нар тус, тус нийт 12 шагналд нэр дэвшиж номинацынхаа тоогоор тэнцжээ. Тэдний араас залуу дуучин Билли Айлиш есөн номинацад нэр дэвшсэн бол рэппер Lil Nas X найман шагналд өрсөлдөж байна. Түүнчлэн энэ жил рэппер Мисси Эллиот дуу хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө тусгай шагнал хүртэх болно.

Шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд зөвхөн дуу хөгжим төдийгүй загварын ертөнцийн супер одууд хүрэлцэн ирсэн юм. Жишээ нь Жижи ба Белла Хадид нар цайвар шаргал өнгийн хувцаслалтаар ижилссэн бол Адриана Лима нэвт гэрэлтдэг номин ногоон өнгийн даашинзаар гоёжээ.

Buro.Mongolia

2019-08-27, 10:00