Виктория Бекхэм, Белла Хадид, Такаши Мураками болон Dior Homme-ын загварын шоуны бусад зочид

Ким Жонсын Dior-т зориулсан анхны цуглуулга

Өчигдөр Парис хотноо Dior Homme брэндийн хавар-зун 2019 улирлын шинэ цуглуулгад зориулсан загварын шоу болж өнгөрлөө. Энэхүү цуглуулга нь саяхан Dior ордны эрэгтэй загварын бүтээлч захирлын албан тушаалд томилогдсон дизайнер Ким Жонсын тус брэндэд зориулсан анхны ажил болсноороо онцлог юм.

Энэ үдэш Ким Жонсын шинэ бүтээлүүдийг сонирхохын зэрэгцээ түүнд урам өгч, дэмжихээр загварын болон урлаг соёлын салбарын хамаг нөлөө бүхий эрхмүүд хүрэлцэн иржээ. Тухайлбал загварын шоуны эхний эгнээнд Карл Лагерфельд, Виктория Бекхэм, Такаши Мураками, Наоми Кэмпбелл, Кeйт Мосс, Роберт Паттинсон, Белла Хадид болон бусад алдартнууд суулаа.

Buro.Mongolia

2018-06-25, 18:00