Барбигийн мөрөөдлийн байшинг түрээслэх боломжтой боллоо

Ердөө ганц удаа

Барби хүүхэлдэй 60 жилийн ойдоо зориулан Калифорни мужийн Малибуд байрлах "Dreamhouse" буюу Мөрөөдлийн байшинг Airbnb-гээр дамжуулан хоёр хоног түрээслэхээр боллоо. Малибугийн зүрхэн хэсэгт орших Мөрөөдлийн байшин нь хоёр унтлагын өрөө, усан сан, гэрийн театр, усан гулгуураас бүрдэх ба энэхүү байшинд Барби хүүхэлдэйн бэлгэ тэмдэг болсон эд зүйлс хадгалагддаг юм. Airbnb-гийн вебсайтад дурдагдсанаар Мөрөөдлийн байшинг түрээслэх захиалга аравдугаар сарын 23-нд нээгдэх ба аравдугаар сарын 27-29 хооронд түрээслэх боломжтой ажээ. Харин нэг хоног байрлах үнэ 60 ам.доллараас эхлэх болно. Уг санаачилгаас олсон нийт орлогыг Барби компанийн Dream Gap төсөлд зарцуулах гэнэ.

 

Buro.Mongolia

2019-10-22, 12:50