BURO. хөтөч: Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

Гэрэл зургийн үзэсгэлэн, DJ сет болон Camerton хамтлагийн тоглолт

Бид уламжлал ёсоор энэ долоо хоногт буюу аравдугаар сарын 11-17 хооронд тохиох гол үйл явдлуудыг хүргэж байна.


"Харах Өнцөг" Хамтарсан Үзэсгэлэн

Аравдугаар сарын 10-31, Khan Bank Gallery

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны нэг жилийн ойн хүрээнд анхны хамтарсан "Харах Өнцөг" үзэсгэлэнгээ Хаан Галерейд толилуулахаар болсон байна. Энэхүү үзэсгэлэнд Б.Баяр, Д.Октябрь, Г.Ган-Өлзий, С.Нацагдорж, Б.Эрдэнэбулган, Ш.Төмөрсүх, Т.Рэгзэн, Э.Ганбаяр болон Ч.Итгэл зэрэг зураглаачдын өвөрмөц өнгө аяс шингэсэн 70 орчим бүтээлүүд тавигдах юм. Мөн тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын дахин давтагдашгүй байгаль орчны зургуудыг толилуулж, хариуцлагатай аялал жуулчлалыг сурталчлан байгаль орчиндоо ээлтэй хоггүй аялах уриалгыг гаргасан байна.

Үнэ төлбөргүй


Bodikhuu Chill Sessions #42

Аравдугаар сарын 13, Sizzle 51 Casual Dining & Coffee

Фанки, жазз болон хуучны хип хоп аялгуу бүхий хэв маягаар хэмнэл бүтээдэг DJ, продюсер Бодьхүү энэ удаад өөрийн сетийг Лхагва гаригийн үдэш 20:00-23:30 цагийн хооронд танилцуулах юм. Бүтээлч байдал нь дийлдэхээ байсан залуу уран бүтээлчийн цоо шинэ мэдрэмж өгөх DJ сетийг заавал очиж сонсоорой.

Төлбөртэй


Булаг өдөрлөг

Аравдугаар сарын 15, Нийслэлийн Улаанбаатар Чуулга

Нийслэлийн Соёл Урлагийн Газар болон Хөх Нар Монголын Орчин Үеийн Урлагийн Төвийн хамтран хэрэгжүүлж буй “Булаг Арт Кемп” нэртэй тайлан үзэсгэлэнгийн өдөрлөгөөр контемпорари урлагийн тухай уран бүтээлчдийн илтгэл, сонирхол татахуйц зураг авалтын үйл явц, воркшоп, саунд арт терапи зэрэг хөтөлбөртэй манай нийслэлд тэр болгон тохиогоод байдаггүй арга хэмжээ ирэх Баасан гарагт зохион байгуулагдах гэж байна.

Төлбөртэй


The Night with Camerton богино хэмжээний тоглолт

Аравдугаар сарын 15, Zaisan Hill Event Hall

Олны зүрх сэтгэлд хоногшин үлдсэн Camerton хамтлаг үүсгэн байгуулагдаад 26 жилийн ойгоо тохиолдуулан шүтэн бишрэгчдэдээ зориулан тоглолт хийхээр болж нэрт уран бүтээлүүдээ толилуулахаар бэлдэж байна. Мөн тухайн үдэш комедиан Содоо болон B Production-ы бусад уран бүтээлчид хамтдаа байх болно.

Төлбөртэй

Buro.Mongolia

2021-10-11, 10:36