Флойд Мейведер, Конор Макгрегор нарын тулааныг үзэхээр хүрэлцэн ирсэн одууд

Лас Вегас хотод

Өчигдөр Лас-Вегас хотын T-Mobile Arena цэнгэлдэх хүрээлэнд мэргэжлийн боксын домог Флойд Мейведер болон холимог тулааны аварга Конор Макгрегор нарын "Зууны шилдэг тулаан" зохион байгуулагдаж өнгөрлөө. Мэргэжлийн боксын дүрмийн дагуу нийт 12 үе тулалдах ёстой байсан энэхүү тулааны эхний гурван үед Макгрегор идэвхтэй довтолж байсан бол дөрөв дэх үеэс Мейведер тоглолтын санаачилгыг гартаа аван 10 дах үе гэхэд тэрээр техникийн нокаутаар Конор Макгрегорыг ялж тулаан өндөрлөсөн байна. Энэхүү тулаан нь өмнө нь хэзээ ч ялагдаж үзээгүй Флойд Мейведерийн 50 дах ялалт болсон юм.

Боксын хорхойтнуудаас эхлээд тулааны спортыг огт сонирхдоггүй хүмүүс хүртэл Флойд Мейведер, Конор Макгрегор нарын тулааныг амтархан үзэж байсан билээ. Хэрэв бид тулааныг дэлгэцээр шууд хүлээн авч үзсэн бол зарим нэг "азтай" одууд энэхүү спортын түүхэн үйл явдлыг дэвжээнийх нь дэргэдээс үзэж сонирхсон байна. Тухайлбал Женнифер Лопес, Эмили Ратаковски, Карли Клосс, Шарлиз Терон, Орландо Блум, Крис Хемсворт, Шон Комбс (P.Diddy) болон бусад олон алдартнууд T-Mobile Arena цэнгэлдэх хүрээлэнд ирсэн харагдлаа.

Г.Тэмүүлэн

2017-08-28, 12:00

  • Зураг: