Тансаг зэрэглэлийн брэндүүд цаасан хэвлэлээс илүү дижитал сурталчилгааг сонгох болжээ

2013 онтой харьцуулахад онлайн сурталчилгаа 63% өссөн байна

The Wall Street Journal сонины мэдээллэж буйгаар 2016 оны байдлаар тансаг зэрэглэлийн брэндүүд нийт нэг тэрбум долларыг дижитал төсөлд зарцуулсан байна. 2013 онтой харьцуулбал онлайн сурталчилгаанд зарцуулсан мөнгө 63% өсч, харин цаасан хэвлэлийн сурталчилгааны зардал 8% буурчээ.

Үүний нэг тод жишээ нь Gucci брэндийн бугуйн цагны сурталчилгаа юм. Тус брэнд @beigecardigan, @textsfromyourexistentialist, @siduations зэрэг Instagram хуудсуудтай хамтарч #TFWGucci нэртэй аяны хүрээнд цуврал меме зургууд гаргасан билээ.

Тансаг зэрэглэлийн автомашин, гоо сайхан ба сүрчигний брэндүүд 2016 онд нийт сурталчилгааны төсвийнхөө 30%-ийг онлайн хэвлэлүүдэд зарцуулсан гэх тоо баримт гарчээ. Тэгэхдээ дижитал сурталчилгааны эрэлт өссөн ч цаасан хэвлэл оршин тогтносоор байна. Тухайлбал цаг ба үнэт эдлэлийн брэндүүд 2016 онд сурталчилгааны төсвийнхөө 73%-ийг цаасан сэтгүүлүүдэд зарцуулжээ.

Buro.Mongolia

2017-06-14, 09:00

  • Зураг: