Ажлын байр
Нягтлан Бодогч
Манай байгууллага 3 аас доошгүй жил ажилласан туршлагатай,нягтлан бодогч хайж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хариуцаж хөтлөх
- Татвар, санхүү, нийгмийн даатгалын тайлан гаргах, илгээх
- Удирдлага болон татварын санхүүгийн байгууллагуудыг шаардлагатай санхүүгийн тайлан, мэдээгээр хангах
- Санхүүгийн баримт бичгийг эмх цэгцтэй хадгалах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн болон хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
- Хариуцлагатай, нямбай, үнэнч шударга
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой
- Оффис менежер давхар хийх
- Бие даан тайлан гаргах чадвартай
Санамж
Гүйцэтгэх үндсэн үүрэг болон ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа тохиолдолд СV, анкетаа илгээнэ үү.
Анкет Илгээх:
Анкет болон портфолиогоо info@buro247.mn руу илгээнэ үү.