Wellbeeshop шинэ жилийн бэлгийн багцуудаа танилцуулж байна

Шинэ жилийг тохиолдуулан бас нэгэн гайхалтай бэлгүүдийг Wellbeeshop зарлаж байна. Өөрийн гадаад гоо сайхандаа болон биеийн эрүүл мэнддээ анхаардаг хэн бүгдэд тохирсон дараах багц бэлгүүдтэй танилцацгаая.


ҮС АРЧИЛГАА

Үс арчилгааны салбар алхам алхмаар арьс арчилгааны салбарт өргөн ашиглагддаг технологийг нэвтрүүлсээр байна. Арьс гоо заслын эмнэл зүйн практикт өргөнөөр ашиглагдаж ирсэн бидний сайн мэдэх гиалуроны хүчил, нэмэлт коллаген зэрэг нь аль хэдийнээ үс арчилгааны салбарт нэвтрээд зогсохгүй үсний эрүүл байдал гэдэг ойлголт дэлхий даяар улам нарийн судлагдсаар байна. Жишээ татвал бразил эмэгтэйчүүдийн үс яагаад өтгөн хэвээр байгааг эрдэмтэд судалж, яваандаа тэдгээр орны хүмүүс хүнсэндээ уургаар баялаг шош, шинэхэн жимс хэрэглэдэгтэй холбоотой гэдэг нь нотлогджээ. Энэтхэг эмэгтэйчүүдийн үс арчилгааны түүхийг ч мөн дурдаж болох ба үсэнд уураг хэрэгтэй байдгийг олон зууны тэртээгээс мэддэг байж. Энэ бүгдээс үндэслэж үс арчилгааны бүтээгдэхүүн шошийн ханд, самрын тосны найрлагыг түлхүү оруулж эхэлсэн гэдэг. Одоо цагт үсээ угаасны дараа үсэндээ тэжээлийн тос түрхэж, түүний дараачаар халуун индүү хүргэх, өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн танилцуулагдаж тэр дундаа монгол бүсгүйчүүдэд яг тохирох олон бүтээгдэхүүнүүдийг бид дурдаж болох баялаг сонголтуудтай болжээ. Үүний нэгэн жишээ Wellbeeshop-ийн зөвлөх багийн хамт олон бидэнд энэ удаад дараах бэлгүүдийг санал болгож байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд хүйтний улиралд таны үсийг бүрэн хариуцна гэдэгт та итгэлтэй байж болно.


ENRICH CARE FULL SET

Гэмтэлтэй үсэнд зориулагдсан энэхүү багц цуврал нь витамин болон эрдсээр баялаг ба гожи үр жимсний ханд агуулснаараа онцлог. Тус жимсэнд агуулагддаг витамин E болон бусад олон төрлийн ашигт нэгдлүүд нь үсний эрүүл байдлыг хангаж, хуйханд өгөх нэмэлт пептидийг хамгийн зөв тунгаар өгдгөөрөө онцлог юм. Мэдээж хэрэг энэхүү бүтээгдэхүүн арьс, хуйхны туршилтаар батлагдсан. Мөн тус багцад үсний үзүүрийн тосон түрхлэгийг багтаасан ба өдрийн турш үсийг торгомсог харагдуулна.


NEW YEAR INNER GLOW SET

Өөрийгөө дотроосоо ч гэрэлтүүлэх хэрэгтэй. Wellbeeshop энэ удаад биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг багц болгон гаргалаа. Үүнд коллаген болон гиалуроны хүчил, ашигтай бактери, биотин амин дэм багтжээ. Коллаген нь дан ганц үс болон арьсны эрүүл байдалд сайнаар нөлөөлөөд дуусахгүй хумсны бүрэн бүтэн байдалд оролцдог чухал уураг юм. Velin сэтгүүлийн энэ улирлын өвлийн дугаарын гоо сайхны зөвлөгөөнд дурдсанчлан, 20 наснаас хойш хүний биеийн коллагены нийлэгжилт буурдаг тул хүнсэндээ нэмэлтээр коллаген хэрэглэхийг мэргэжилтнүүд санал болгодог гэнэ. Эдгээр цуглуулгад Солонгосын тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүнүүд багтсан бөгөөд чанарын баталгаа гэдгийг тайлбарлах нь илүүц биз ээ.


SNOW GLOW REPAIR BUNDLE

Үсийг гялалзуулж, тэжээлээр хангах үсний багц. Wella брэндийн нэрийн хуудас болсон цуврал болох Oil Reflection энэ удаад шинэ жилийг тохиолдуулан ийнхүү хямдарлаа. Арьсанд тодорхой хэмжээний чийгшилтэй байдаг бол энэ нь үсэнд ч мөн ялгаагүй яригддаг сэдвийн нэг билээ. Эрс тэрс уур амьсгал, салхи, хуурай цаг агаарын нөлөөгөөр үс гэмтэж өнгөө алдаж эхэлдэг шалтгаан нь үс тэжээлт чанараа алдаж, чийгээ алдаж хуурайшдагтай шууд холбоотой юм. Үүсэж болох эдгээр асуудлуудаас урьдчилан сэргийлж эдгээр бүтээгдэхүүнийг туршаад үзээрэй. Oil Reflection гэх нэрээс нь зарим бүсгүйчүүд хэт тос даасан юм шиг тухгүй мэдрэмж өгнө гэж буруугаар ойлгодог ч үнэн хэрэгтээ үсийг эрүүл, торгомсог харагдуулж хүнд мэдрэмж өгөхгүй гэдгээрээ давуу талтай. Цагаан цайны ханд агуулсан найрлага нь үсийг гурав дахин толигор харагдуулж үсний бүтцийг нөхөн сэргээнэ.


Wellbeeshop

Хаяг: Салбар 1 - СБД – Шангри-Ла молл, 2 давхар, Beauty Avenue дотор Wellbeeshop

Салбар 2 - СБД – Тусгаар тогтнолын ордны баруун талд, Сэнтрал Тауэр, 2 давхар

Салбар 2 - ХУД – Зайсангийн гудамж, Sila төв, 2 давхар

Утас: 7711-7171

Онлайн захиалга: wellbeeshop.mn

Facebook: wellbeeshop.mn

Instagram: wellbeeshop

Ж.Булган

2025-12-22, 12:32