Фаррелл Уильямс хувцас загвар, дуу хөгжим, урлагийн тухай ном гаргалаа

"A Fish Doesn't Know It's Wet"

Дуучин, продюсер ба загвар зохион бүтээгч Фаррелл Уильямс АНУ-ын Rizzoli хэвлэлийн газартай хамтран "Pharrell: A Fish Doesn't Know It's Wet" нэртэй урлаг, хөгжим болон хувцас загварын тухай ном худалдаанд гаргалаа. Энэхүү ном нь түүний 2012 онд гаргаж байсан "Pharrell: Places and Spaces I've Been" номын үргэлжлэл бөгөөд уг ном худалдаанд гарсан даруйдаа бестселлер болж байсан билээ.

250 гаруй гэрэл зураг болон график зургуудыг багтаасан уг номонд Фаррелл Уильямсын контемпорари урлагт хөл тавьсан тухай түүх, хөгжим болоод хувцас загваруудаа бүтээхдээ юунаас санаа авдаг гэх мэт уран бүтээлтэй холбоотой зүйлс дэлгэгджээ.

Түүнчлэн Карл Лагерфельд, Такаши Мураками зэрэг уран бүтээлчидтэй хийсэн ярилцлагууд, Chanel, Moncler, Moynat, Adidas брэндүүдтэй хэрхэн хамтарсан тухай болоод Billionaire Boys Club and Icecream брэндээ хэрхэн үүсгэн байгуулсан түүхээ бичсэн байна.

"Pharrell: A Fish Doesn't Know It's Wet" номыг Amazon.com дээрээс 35 ам.долларын үнээр худалдан авах боломжтой.

 

Buro.Mongolia

2018-11-19, 11:00