2026 оны Оскарын шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

One Battle After Another жилийн шилдэг киногоор шалгарлаа

Кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Academy Awards-ын энэ жилийн шилдгүүд тодорлоо. Америкийн Кино Академиас зохион байгуулдаг энэхүү шагнал гардуулах ёслол дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын нэгт зүй ёсоор ордог бөгөөд энэ жил телевизийн нэрт комедиан Конан О’Брайн хоёр дахь удаагаа хөтлөн явууллаа.

Энэ жилийн голлох өрсөлдөөн Sinners, One Battle After Another, Frankenstein Hamnet кинонуудын дунд явагдсан. Энэ онд Райан Куглер найруулагчийн Sinners кино нийт 16 номинацид нэр дэвшсэн нь түүхэн рекордыг эвдсэн билээ. Мөн нэгэн сонирхолтой шалгаруулалт болсон нь “Шилдэг Богино Хэмжээний Кино” номинацид 2 кино зэрэг шалгарсан нь Сэм А.Дэвис найруулагчийн The Singers кино, Натали Мустяцэ, Александр Сингх найруулагчдын хамтын бүтээл Two People Exchanging Saliva бүтээлүүд байлаа. “Шилдэг кино” номинацид үзэгчдээс хамгийн их хүлээлттэй байсан Sinners кино энэ жил шувтарч, оронд нь Пол Томас Андерсон найруулагчийн One Battle After Another бүтээл шалгарчээ. Дэлхийн сонгодог урлагийн талаарх өөрийн сөрөг бодлоо илэрхийлсэн Тимоти Шаламегийн нэр хүнд нь огцом унасан тэрээр мөн л “Шилдэг Гол Дүрийн Эрэгтэй Жүжигчин” төрөлд шалгарч чадсангүй. Харин кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ нэлээдгүй авсан жүжигчин Жесси Бакли анх удаагаа “Шилдэг Эмэгтэй Гол Дүрийн Жүжигчин”-ээр шалгарлаа. Энэ мэт сонин хачинтайгаар энэ жилийн Academy Awards-ын шилдгүүдээр хэн тодорсныг харцгаая.


Шилдэг кино: One Battle After Another


Шилдэг найруулагч: Пол Томас Андерсон, One Battle After Another


Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин: Майкл Б.Жордан, Sinners


Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин: Жесси Бакли, Hamnet


Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин: Шон Пенн, One Battle After Another


Шилдэг туслах дүрийн эмэгтэй жижигчин: Эми Мэдиган, Weapons


Шилдэг анимейшн: Kpop Demon Hunters


Шилдэг эх зохиол: Sinners


Шилдэг сэдэвчилсэн зохиол: One Battle After Another


Шилдэг олон улсын кино: Sentimental Value


Шилдэг дууны найруулга: Людвиг Йёранссон, Sinners


Шилдэг баримтат кино: Mr Nobody Against Putin


Шилдэг богино хэмжээний баримтат кино: All the Empty Rooms


Шилдэг богино хэмжээний кино: The Singers, Two People Exchanging Saliva


Шилдэг богино хэмжээний анимейшн: The Girl Who Cried Pearls


Шилдэг дуу: Golden, Kpop Demon Hunters


Шилдэг дүрсний эффект: Avatar: Fire and Ash


Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт: Frankenstein


Шилдэг зураг авалтын дизайн: Frankenstein


Шилдэг зураг авалт: Sinners


Шилдэг хувцас дизайн: Кейт Хоули, Frankenstein


Шилдэг эвлүүлэг: One Battle After Another


Buro.Mongolia

2026-03-16, 13:12