Алтан Бөмбөрцөг 2024: “Oppenheimer”, “Poor Things”, “Succession” шагнал хүртлээ

Өнөөдөр Лос-Анжелес хотод 81 дэх удаагийн Алтан Бөмбөрцөг наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 1944 оноос хойш тус наадмын ялагчдыг шалгаруулсан Холливүүдийн гадаад хэвлэлийн агентлаг (HFPA) бэлгийн дарамт, арьс өнгөний ялгаварлалаас үүссэн асуудлаас болж татан буугдаж, энэ жил Алтан Бөмбөрцөг наадам шинэ өмчлөгчтэйгөөр зохион байгуулагдсанаараа онцлогтой. Энэ жил тус наадмыг удаан хугацааны турш хамтран найруулж байсан Dick Clark продакшн зохион байгуулсан бөгөөд ингэхдээ тэд асуудалтай гишүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасаж, шүүгчдийн тоог 85-аас 300 болгож нэмэгдүүлэн шинэчлэл хийжээ.

Энэ оны хамгийн халуун сэдэв болсон “Oppenheimer” кино голлох шагналууд болох шилдэг утга уянгын кино, мөн төрөлдөө шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин, шилдэг найруулагч зэрэг шагналуудыг хүртсэн бол “Poor Things” бүтээл шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино төрөлдөө шилдгээр шалгарахын зэрэгцээ шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гардан авлаа. Харин телевизийн салбараас “Succession” цуврал өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататгаж жанрынхаа ихэнх шагналыг түүсэн байна.

Ингээд 81 дэх удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын ялагчдыг харцгаая.


Шилдэг утга уянгын кино

“Oppenheimer”

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино

“Poor Things”

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Лили Гладстон, “Killers of the Flower Moon”

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Килиан Мерфи, “Oppenheimer”

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин 

Эмма Стоун, “Poor Things”

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Пол Жиамати, “The Holdovers”

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Да'Вайн Жой Рандолф, “The Holdovers”

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Роберт Дауни Жр., “Oppenheimer”

Шилдэг найруулагч

Кристофер Нолан, “Oppenheimer”

Шилдэг дуу

Билли Эйлиш - “What Was I Made For?”, “Barbie”

Шилдэг кино зохиол

“Anatomy of a Fall”

Шилдэг анимейшн

“The Boy and the Heron”

Шилдэг гадаад кино

“Anatomy of a Fall”

Шилдэг утга уянгын цуврал

“Succession”

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн цуврал

“The Bear”

Шилдэг телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

“Beef”

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Сара Снук, “Succession”

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Киран Калкин, “Succession”

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Айо Эдебири, “The Bear”

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Жереми Аллен Уайт, “The Bear”

Шилдэг эмэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Али Вонг, “Beef”

Шилдэг эрэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Стивен Юн, “Beef”

Шилдэг эмэгтэй туслах дүр, цуврал

Элизабет Дебики, “The Crown”

Шилдэг эрэгтэй туслах дүр, цуврал

Мэттью Макфадиен, “Succession”

Buro.Mongolia

2024-01-09, 13:07