Энэ зуны хамгийн их хүлээлттэй 10 цуврал

Энэ зуны цувралууд юу өгүүлэх вэ?

Ханнибал, Жинхэнэ мөрдөгч, Улбар бол шинэ хар гэх зэрэг та бүхний дуртай цувралуудын шинэ ангиуд ба дөнгөж шинээр гарах шинэ цувралуудын тухай ярилцъя.

Ханнибал

Хэзээ: 6 сарын 4

Уг цувралд хүн идэгч ухаантны тухай бас араатны чанарууд дээр бус хүмүүс хоорондын психологийн/сэтгэл санааны тоглоом дээр өрнөсөн зүйлд нэгэн түүх төвлөрчээ. Тэгэхээр бид одоо араатны чанарууд ч бийг үзэх нь. Өмнөх 2 бүлэгт Мадс Миккельсены гайхалтай хослолууд, сонирхолтой баруун Европ аялгаараа өвчтөнүүдээ айдсаас гаргах гэж оролдож байхын хажуугаар зарим нэг азгүй нь түүний хоол болсон. Үзэгчдэд аль хэдийн хүрсэн шинэ бүлгийн эхний анги дээр доктор Лектер найз бүсгүй (Джиллиан Андерсон) -тэйгээ Флоренц-д хамт цагийг өнгөрөөж байгаа тул, урдны давуу талууд дээр үзэсгэлэнт Италийн дүрсүүд нэмэгджээ. Үүнээс гадна Ханнибал нь хамгийн сүүлийн үеийн дэгжин цувралуудын нэг болоод байгаа билээ.

8 дахь мэдрэмж
Хэзээ: 6 сарын 5

Матрикс киноны зохион бүтээгчид болох эгч дүү Вачовскигийнхан тэр уран бүтээлээ давсан уран бүтээл хийх гээд одоогоор амжилтыг олоогүй байна. "Хурдны уралдаанч" ч тэр, "Cloud Atlas"? ч тэр, "Юпитерийн мандалт" ч тэр Матриксын цуврал шиг шуугиан гаргаж чадаагүй билээ. Гэвч "8 дахь мэдрэмж"-ийг заавал, ядаж л Лондон, Сөүл, Рейкьявик гэх мэт дэлхийн 8 өөр хотод бичлэг нь хийгдсэн учраас үзэх хэрэгтэй. Вачовскигийн эгч дүүс 12 ангиас наймыг нь найруулсан бол хоёрыг нь Германы алдарт найруулагч Том Тыквер найруулжээ. Товчхондоо, шүүмжийн дагуу (Netflix аль хэдийн эхний бүлгийг бүтнээр нь тавьсан) утга чанарын хувьд уг цуврал Юпитер-тэй маш төстэй аж. Тодорхойлбол, ямар ч утгагүй, гэхдээ сонирхолтой ба сайхан дүрсүүдтэй.

Улбар бол шинэ хар
Хэзээ: 6 сарын 12

Нью Йорк-т зайлшгүй байх нэгэн эмэгтэйн арваад жилийн өмнө үйлдсэн багахан хэргээс болоод 15 сарын турш шоронд яллагдах хугацаа эдэлж буй тухай эмгэнэлт инээдмийн цувралын гуравдугаар бүлэг. Сэтгэл санааны хатуужилтай эмэгтэйн амьдралын үнэн түүхийг өгүүлэхийн тулд цувралын зохион бүтээгчид түүнийг шоронд оруулдаг нь сонирхолтой. Netflix-ын хамгийн алдартай уг цуврал нь "House of Cards"-ыг ч үзэгчдийнхээ тоогоор давсан нь охидын хүчинд л байх шиг.

Жинхэнэ мөрдөгч
Хэзээ: 6 сарын 21

Өнгөрсөн онд Мэттюү МакКонахи, Вуди Харрельсон, мөн кино зохиолч Ник Пиццолатто нар будилаант үхлийн түүхүүдэд нэмж орчин үеийн амьдралын хэв маяг хичнээн утгагүй болон хэврэг, эмзэг болох тухай философийн эргэцүүллүүд оруулсан нь гэмт хэргийн цувралыг цоо шинэ түвшинд авч иржээ. Энэ жил Пиццолатто дээр Колин Фаррелл, Винс Вон болон Рейчел МакАдамс нар нэмэгдэн амжилтаа давтахыг оролдох болно. Уг хоёрдугаар бүлэгт цуврал аллагуудын тухай гарах бөгөөд уг аллагууд нь гурван цагдааг Калифорнийн авлигат бизнестэй учруулна. Комеди төрлийн жүжигчин Винс Вон уг цувралд орсон нь хачирхалтай санагдаж байгаа ч цувралын нэгдүгээр бүлэг үзэгчдийг байлдан дагуулж чадсан шалтгаан нь угтаа цаг хугацааны дэвхрэлтүүдэд оршиж буй юм.


Амьд үлдсэн нь
Хэзээ: 7 сарын 1

Нэлээд олон амжилтгүй киноны дараа Оскарын шагналт жүжигчин Хелли Берри аажмаар телевизийн олон ангитуудад тоглодог болсноор "Амьд үлдсэн нь" цувралд амжилттай гол дүрийг бүтээсэн. Энэ жил уг цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болох билээ. Цувралын гол сэдэвт ганцаараа нэг жил сансарт ниссэний дараа дэлхийд эргэн ирээд, өөрийгөө жирэмсний хоёр дахь сар дээрээ байгааг мэдсэн эмэгтэй гарна. Нэгдүгээр бүлгээр гайхалтай фантастик триллер кино (Нэгдүгээр бүлгийн төгсгөлийг мэдээж бид дэлгэхгүй) бүтээсэн ч болохоор байсан тул хоёр дугаар бүлэг маш хүлээлттэй байгаа билээ.

Сексийн мастерууд
Хэзээ: 7 сарын 12

Сексийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн тухай цувралын гуравдугаар бүлэгт бүх юм өмнөх хоёр бүлэг шигээ тайван боловч түүний хажуугаар хүндрэлтэй байх болов уу. Үүнд, нэг талаас гайхалтай үзэсгэлэнтэй интерьертэй түүхэн драма бөгөөд, нөгөө талаас гэр бүлийн амьдралын тухай сэтгэл эзэмдсэн хүүрнэл нөлөөлж байгаа билээ. Үзэгчид бүгд мэдээж жүжигчин Майкл Шин болон Лиуззи Каплан хоёрын дүрүүд салж, секс нь аз жаргалаас илүүд тавигддагийг батлахыг хүлээж байгаа. Хоёрдугаар бүлгийн төгсгөл тун будилаантай. Үүний хажуугаар нэг л чимээ шуугиангүй байсан нь гуравдугаар бүлэгт өөрчлөгдөнө гэдэгт найдаж байна. Орчин үеийн телевиз болон кино урлагт сексийн тухай ийм нээлттэй ярьдаггүй учир шинэ бүлэг гайхайлтай байна гэдэгт итгэлтэй байна.

Тут
Хэзээ: 7 сарын 19

Тутанхамон хааны нэрийг товчлон Тут гэж нэрлэсэн уг цувралд эртний Египетийн төр баригчид хоорондын маргааны тухай гарна. Тутанхамоны залуугийн дүрд олны танил бус жүжигчин тоглoсон бол нас тогтсон хааны дүрийг жүжигчин Бен Кингсли бүтээжээ. Ордон доторх далд явуулга, харилцааны асуудлууд болон арын дүрсэнд орсон пирамидууд аль хэдийн үзэгчдийн сэтгэлийг татаад байна.

Америк дахь халуун зун: Зуслангийн эхний өдөр
Хэзээ: 7 сарын 31

Энэ зуны хамгийн олон алдартан нэг дор цугласан уран бүтээлийн баг. 2001 оны инээдмийн уран сайхны киноны өмнөх түүх болсон уг найман ангит цувралд киноных нь ихэнх жүжигчид эргэн ирсэний дунд Эми Полер, Брэдли Купер, Пол Радд нар байгаа бол шинээр нэмэгдсэн жүжигчид дунд Джон Хэмм, Кристен Уиг, Джейсон Шварцман, Крис Пайн нар байгаа. Кино нь еврей зуны зуслангийн тухай байсан нь тухайн үедээ маш инээдэмтэй бөгөөд сэтгэл хөдлөм хошигнол байсан. Түүнчлэн, уран бүтээлийнхээ нэрэнд Америк гэдэг үгийг оруулахаар амжилт олох нь баталгаатайг "Америк мэргэн буудагч" кинонд тоглосноороо Брэдли Купер та бүхэнд батлах байх.


Show me a hero
Хэзээ: 8 сарын 16

The wire цувралыг бүтээгч Дэвид Саймон Америкийн жижигхэн хотын дарга (Оскар Айзек)-ын тухай түүхэн драмаараа HBO-д эргэн ирж байна. Дээд албан тушаалтнууд нь баячуудын хороололд хямд өртгийн орон сууцнууд барих зөвшөөрөл олгосноор тэрээр арьс өнгөний болон гарал угсааны ялгаварлалын асуудлуудтай нүүр тулахад хүрдэг. Энэ төсөл түүний карьерийг нурааж, амар тайван хотыг хүчирхийллийн хот болгоно. Арван хоёрдугаар сард Оддын дайн гарч Оскар Айзек телевизийн олон ангитуудыг орхихоос өмнө түүний арга зальтай уг цувралыг үзэх гэж яараарай.


Блантын яриа
Хэзээ: 8 сарын 22

Энэ улирлын хамгийн инээдэмтэй бөгөөд ухаалаг цуврал. Халзан, тун ёсорхуу английн иргэн (Патрик Стюарт) телевизийн үдшийн шоуг эхлүүлэхээр Америкт нүүж ирнэ. Эхлээд харахад байдаг л нэг хүүрнэл ярианы инээдмийн цувралаас соёлуудын харилцан яриатай цуврал болоход архинд донтсон гол дүрд нь бид яахын аргагүй дурлана. Хошигнолуудыг Гриффинүүд болон ТЭД киноны зохиогч Сет МакФарлейн бичсэн тул дүрүүдийн хэл яриа ч нэг их даруу биш байх болов уу.

2015-06-29, 10:45

  • Зураг: Buro 24/7 Russia