Хайх

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа

Buro. Mongolia experience

Text: Ж.Булган


JAGUAR LAND ROVER компанийн ээлжит DEFENDER 110 TROPHY автомашин дэлхийн зах зээлд нэвтрэхэд бэлэн болж, бартаат замын аяллын хурд хүчийг орчин үеийн инженерчлэлтэй хослуулсан шинэ үеийн илэрхийлэл ийн танилцуулагдлаа.

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 1)
Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 2)

Энэ сарын өнгөрөгч долоо хоногт Тайван хотод танилцуулагдсан DEFENDER-ийн шинэ загвартай танилцах өдөрлөг өргөн хүрээнд зохион байгуулагдаж, Азийн орнуудын шилдэг аялагч, уралдааны мэргэжлийн жолооч, сэтгүүлч, контент бүтээгч нар тэргүүтэй олон гийчдийг нэг дор хамруулжээ. Хоёр өдрийн тус арга хэмжээ нь DEFENDER машины хүч чадлыг сорих, бартаа туулах чадамжийг шалгасан хөтөлбөрүүдээр дүүрэн байв. Машинтай биечлэн танилцахаар ирсэн олон орны зочид Тайван улсын Ингда Мулу цогцолборт саатаж, тусгайлан бэлтгэсэн бартаат зам, шавар тогтоц, гуу жалга, чулуулаг саад давааг DEFENDER ENHANCED болон DEFENDER 110 TROPHY загваруудыг унаж, туулах чадваруудыг нь дүгнэн туршлага судаллаа. Бас болоогүй мэргэжлийн бартаат замын жолооч нарын дунд уралдаан зарлаж, тодорхой орон зайд өгөгдсөн цагт биелүүлэх даалгаврууд ч мөн зохион байгуулсан нь хамгийн онцгой мөчүүдийн нэг байв.


ENHANCED буюу сайжруулсан DEFENDER

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 9)
Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 10)

DEFENDER-ийн эцэг гэгддэг Английн Land Rover компанийн түүхийг сөхвөл, анх 1948 онд хөдөө аж ахуйн зориулалтаар бүтээгдсэн энгийн хэр нь ая даах тээврийн хэрэгсэл байв. Нэг чигийг баримталсан тэрхүү эхлэл удалгүй өөрчлөгдөж, байгаль цаг уурын хамгийн ширүүн нөхцөлийг даван туулах механик шинэчлэлүүд хийгдсэнээр эл унаа Британийн цэрэг армийн хэрэглээнд эх орны үнэнч хэрэгсэл болж нэвтэрсэн түүхтэй. Өнөөдөр DEFENDER нь дан ганц аяллын унаа гэх тодотголоос халин гарч хүмүүнлэгийн байгууллага, хайгуулч, байгаль судлаачид хийгээд энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 11)

Тайван хотод зохион байгуулсан ENHANCED DEFENDER буюу сайжруулсан DEFENDER-ийг жолоодож үзсэн мэргэжилтнүүдийн хувьд урьдын адил нэг л зүйлийг мэдрэхийг урьдал болгосон. Тэр нь эгц өөд мацах чадвар болон тэнцвэрээ хадгалах байдал юм. Тус өдөр жолоочид ой мод руу машиныг хөлөглөж өгсөх, буух үйлдлүүдийг хийж бартаат зам, жалга довыг хэрхэн давж байгааг шалгахад үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсныг анзаарсан юм. Хөдөлгүүрийн хүчийг дугуйнд дамжуулахдаа 8 өөр араа ашигладаг үндсэн горим улам сайжирч, хүч хоорондын шилжилт илүү зөөлөн болсон нь мэдрэгдэж байв. Мөн бартаат зам туулах горимыг илүү боловсронгуй болгож, машин тэнцвэрээ хадгалах тэнхлэг даралтыг тооцож, аль нэг дугуй газраас хөндийрөх тохиолдолд бусад дугуйны маажих чадвар, нийт даацыг тогтвортой төвлөрүүлэх DEFENDER-ийн чадамж мэдэгдэхүйц сайжирсан байлаа.

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 12)
Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 13)

Шавар болон тогтоол ус гатлах үед hill-descent control горим ажиллаж, машины хурдыг жигд барьж, зорчигчдод мэдрэгдэж болох савлах хөдөлгөөн эрс багассан гэдгийг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэлээ. Бартаат замд дугуй хий эргэх байдлыг харгалзаж Low-range араа жигд урагшлах функцээ хадгалсан хэвээр байгааг харгалзан үзвэл DEFENDER гэх тус машин байгалийн ямар ч нөхцөлд төвөггүй урагшлах чадвараа хадгаллаа.

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 14)

DEFENDER 110 TROPHY машиныг жолоодож үзэхүй

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 15)

Өнөөдөр тус компанийн 80 хүртэлх жилийн туршид хуримтлуулсан туршлага, тасралтгүй шинэчлэлийн үр дүнд Land Rover-ийн DEFENDER 110 TROPHY загвар нь зөвхөн бартаат зам ажралгүй туулах гэх ойлголтоос давж гэр бүлийн хэрэглээнээс эхлээд адал явдал, аяллыг эрхэмлэгч дэлхийн олон мянган хэрэглэгчдийн итгэлт анд болсоор иржээ.

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 16)
Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 17)

Энэ жил танилцуулагдаж буй TROPHY загвар нь өмнөх загваруудынхаа Deep Sandglow Yellow буюу хул элсэн шар өнгийг дахин танилцуулж байгаа нь тус брэндийн уралдааны үндсэн өнгө хэмээн авч үздэг бол Keswick Green буюу Кесвик ногоон өнгө нь Defender-ийн эх нутаг болох Их Британийн хөдөө нутгийн хайгуул судалгаа, аяллыг бэлгэддэг билээ.


Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 20)
Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 21)

Тайванд зохиогдсон өдөрлөгийн үеэр TROPHY загвараас онцлох олон шийдлүүдийн дотроос машины урд хоёр дугуйн дээр байрлах камер юм. Энэ нь жолоочийг жижиг орон зайд эргэлт болон ухралт хийхэд нь тусалж жолоочийн хажууд байрлах дижитал самбарт дүрс дамжуулах үндсэн үүргийн гүйцэтгэнэ. Ингэхдээ камерын дамжуулалт маш нарийн хэмжээсийг харуулах бөгөөд жолооч зөв тооцооллоор хөдлөх боломжийг олгоно. Мөн тус машин аялагчдад зориулж зорчигчийн хаалганы ард нэмэлт хайрцаг суурилуулсан. Энэ нь машинд аялах хугацаанд зорчигч өөрийн эд зүйлийг норгож, хэр буртаг болгосон тохиолдолд машин дотроо хийлгүй, тусдаа авч явах нэмэлт хайрцгийг суурилуулж өгсөн байна. Машины чирэх хүч 3500 кг ба дээд хурд цагт 191 км байна. Туршилтаар баталгаажиж, хүнд нөхцөлд зориулагдсан эд анги нь тус брэндийн олон жилийн судалгаан дээр үндэслэн зохион бүтээгдсэн ба зорчигч хэсгийн бүхээг хийгээд машины дотор талын загварлаг шийдлүүд ч бусад машинуудаас онцлог билээ.

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 22)
Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 23)

Эцэстээ DEFENDER 110 TROPHY загвар нь өөрийн брэндийн олон жилийн өв уламжлалыг хадгалахын зэрэгцээ илүү хүчирхэг гүйцэтгэл, дэвшилтэт технологи, тансаг тав тухыг нэг дор цогцлоосноор орчин үеийн адал явдал хайгч хэн бүгдийн амьдралын хэв маягт шинэ жишгийг тогтоож буй за.

Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 24)
Jaguar Land Rover компанийн шинэчлэгдсэн DEFENDER загвар танилцуулагдлаа (фото 25)

Старчейз Автомотив Лимитд ХХК

Хаяг: Zaisan Hill, G давхар, Jaguar Land Rover үзэсгэлэнгийн танхим

Утас: 99118301, 99118375, 75753911

Вебсайт: www.landrover.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх