Fantastic Beasts and Where to Find Them кинонд Дамблдор гарах нь тодорхой боллоо

Жоан Роулингийн хэлснээр

Дамблдор Харри Поттерын өмнөх түүхийг өгүүлэх Fantastic Beasts and Where to Find Them киноны шинэ трейлерт гарсан нь хачирхалтай санагдаж байсан бол одоо шалтгаан нь тодорхой боллоо

Харри Поттерын цувралын спин-оффын шинэ трейлерт Альбус Дамблдор гарч харагдсан нь киноны шүтэн бишрэгчдийг багагүй гайхшруулсан билээ. Харин зохиолч Ж.К.Роулинг өөрийн Twitter хуудаснаа үүний учир шалтгааныг бичсэн нь маш энгийн зүйл байжээ. Учир нь Дамблдор Ньют Скамандерыг сургуулиас хөөгдөх үед залуухан багш байсан аж.

Дашрамд дурдахад арваннэгдүгээр сард нээлтээ хийх Fantastic Beasts and Where to Find Them кино шидтэн Ньют Скамандерын тухай өгүүлэх гурамсан киноны эхний анги болж гарах юм.

 

Б.Амина

2016-04-15, 08:00

  • Зураг: