King Arthur: Legend of the Sword киноны трейлер гарлаа

Дэвид Бекхэм, Эрик Бана болон бусад

Warner Bros. кино компани Гай Ричигийн бүтээл болох "King Arthur: Legend of the Sword" киноны трейлерийг гаргалаа. Тус киноны гол дүрд Sons of Anarchy цувралаараа алдартай Чарли Ханнэм тогложээ. King Arthur: Legend of the Sword киног XV зууны английн зохиолч Томас Мэлорийн цуврал зохиолын сүүлийн хэсэгт тулгуурлан бүтээсэн байна.

Киноны зураг авалтад Чарли Ханнэмаас гадна Жуд Лоу, Эрик Бана, Астрид Берже-Фрисби, Жимон Хонсу болон Дэвид Бекхэм нар оролцон тогложээ. King Arthur: Legend of the Sword киног тавдугаар сарын 12-нд дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн байна.

 

Buro.Mongolia

2017-02-22, 09:00

  • Зураг: