Royal National Theatre-т тоглогддог Питер Морганы The Audience бүтээл кино болно
Питер Морганы The Audience жүжгээр The Crown гэж нэрлэсэн, 10 ангит цуврал кино хийхээр боллоо. II Елизабета хатан хааны арван жилийн хугацаанд төр барьсан түүх энэхүү цувралд гарах бөгөөд, анги болгон нь хатан хааны амьдралын нэг жилийг өгүүлэх юм. Цувралд олон ээдрээтэй үйл явдал гарах бөгөөд явуулга, хуйвалдаан, олонд дэлгэгдэлгүй замхарч алга болдог нууцууд хөндөгдөнө. Мэдээж бас хайр дурлал орхигдоно гэж үгүй. 1952 оны Даунинг гудамж-10, Букингемын ордонд юу өрнөж, XX зууны түүхэнд хэрхэн нөлөөлсөн талаар бас энэ кинонд гарна. Шинэ цувралын кино зохиолчоор Питер Морган, харин найруулагчаар Стивен Долдри (The Reader, The Hours) ажиллах юм байна.
Цувралын нээлтийн ангиуд 2016 оны дундуур Netflix-т тавигдана. Гол дүрүүдэд Клер Фой (II Елизабета), Мэтт Смит (ханхүү Филипп) болон Жон Литгоу (Уинстон Черчилль) нар тоглох ажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт