Оскар 2024: Нэр дэвшигчид тодорлоо

96 дахь удаагийн шагнал гардуулах ёслол

Кино урлаг сонирхдог хүн бүрийн хүсэн хүлээдэг чухал арга хэмжээнүүдийн нэг болох Оскарын 96 дахь удаагийн наадам гуравдугаар сарын 11-ны өдөр зохион байгуулагдахаар болсон билээ. Тус наадмын өнгөрөгч жилийн ёслолоор ази гаралтай америкчуудад тохиолддог асуудлуудын талаар өгүүлдэг "Everything Everywhere All at Once" кино нийт 11 төрөлд нэр дэвшсэнээс хамгийн чухал долоон шагналын эзэн болж бахдам ялалт байгуулж байсан түүхтэй.

Тэгвэл энэ жилийн наадамд найруулагч Кристофер Ноланы "Oppenheimer" бүтээл хамгийн олон буюу нийт 13 төрөлд нэр дэвшсэн бол араас нь "Poor Things" кино 11 төрөлд хүч үзэхээр болжээ. Мөн жүжигчин Лили Гладстоун "шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин" номинацид нэр дэвшиж буй анхны уугуул америк эмэгтэй болж түүхэнд бичигдлээ. Харин түүнтэй хамтран тоглосон жүжигчин Леонардо Ди Каприо ямар ч төрөлд нэр дэвшээгүй байна. Цаашлаад  91 насыг зооглож буй алдарт хөгжмийн зохиолч Жон Уильямс 54 дэх удаагаа Оскарт нэр дэвшиж, дээд амжилт тогтоожээ.

Түүнчлэн өнгөрсөн зуны халуун сэдэв болсон "Barbie" кино нийт найман төрөлд өрсөлдөхөөр боллоо. Ингэхдээ "шилдэг туслах дүрийн жүжигчин" шагналд жүжигчин Райан Гослинг, Америка Феррара нар нэр дэвшсэн ч харамсалтай нь найруулагч Грета Гервиг, жүжигчин Марго Робби нарын нэрс төрөлдөө дурдагдалгүй өнгөрсөн байна. Академийн уг шийдвэрт жүжигчин Райан Гослинг, Америка Феррара нар нэр дэвшсэндээ баяртай байгаа ч нөгөөтээгүүр сэтгэл дундуур байна гэдгээ нээлттэй хуваалцжээ. 

Ингээд нэр дэвшигчдийн жагсаалттай танилцацгаая.


Шилдэг кино

"American Fiction"

"Anatomy of a Fall"

"Barbie"

"The Holdovers"

"Killers of the Flower Moon"

"Maestro"

"Oppenheimer"

"Past Lives"

"Poor Things"

"The Zone of Interest"


Шилдэг найруулагч

Жастин Триет, "Anatomy of a Fall"

Мартин Скорсезе, "Killers of the Flower Moon"

Кристофер Нолан, "Oppenheimer"

Йоргос Лантимос, "Poor Things"

Жонатан Глэйзер, "The Zone of Interest"


Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Брэдли Купер, "Maestro"

Колман Доминго, "Rustin"

Пол Жиамати, "The Holdovers"

Килиан Мерфи, "Oppenheimer"

Жеффри Райт, "American Fiction"


Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Аннет Бенинг, "Nyad"

Лили Гладстон, "Killers of the Flower Moon"

Сандра Хюллер, "Anatomy of a Fall"

Кэри Маллиган, "Maestro"

Эмма Стоун, "Poor Things"


Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Стерлинг К.Браун, "American Fiction"

Роберт Де Ниро, "Killers of the Flower Moon"

Роберт Дауни Жр., "Oppenheimer"

Райан Гослинг, "Barbie"

Марк Руффало, "Poor Things"


Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Эмили Блант, "Oppenheimer"

Даниел Брукс, "The Color Purple"

Америка Феррера, "Barbie"

Жоди Фостер, "Nyad"

Да'Вайн Жой Рандолф, "The Holdovers"


Шилдэг эх зохиол

"American Fiction"

"Barbie"

"Oppenheimer"

"Poor Things"

"The Zone of Interest"


Шилдэг сэдэвчилсэн кино зохиол

"Anatomy of a Fall"

"The Holdovers"

"Maestro"

"May December"

"Past Lives"


Шилдэг анимейшн

"The Boy and the Heron"

"Elemental"

"Nimona"

"Robot Dreams"

"Spider-Man: Across the Spider-Verse"


Шилдэг баримтат кино

"Bobi Wine: The People’s President"

"The Eternal Memory"

"Four Daughters"

"To Kill a Tiger"

"20 Days in Mariupol"


Шилдэг олон улсын кино

"Io Capitano", Итали

"Perfect Days", Япон

"Society of the Snow", Испани

"The Teacher’s Lounge", Герман

"The Zone of Interest", Их Британи


Шилдэг богино хэмжээний анимейшн

"Letter to a Pig"

"Ninety-Five Senses"

"Our Uniform"

"Pachyderme"

"War Is Over! Inspired by the Music of John & Yoko"


Шилдэг богино хэмжээний кино

"The After"

"Invincible"

"Knight of Fortune"

"Red, White and Blue"

"The Wonderful Story of Henry Sugar"


Шилдэг богино хэмжээний баримтат кино

"The ABCs of Book Banning"

"The Barber of Little Rock"

"Island in Between"

"The Last Repair Shop"

"Nǎi Nai & Wài Pó"


Шилдэг хөгжмийн зохиол

"American Fiction", Лаура Карпман
"Indiana Jones and the Dial of Destiny", Жон Уильямс
"Killers of the Flower Moon", Робби Робертсон
"Oppenheimer", Людвиг Горансон
"Poor Things", Жерскин Фендрикс


Шилдэг дуу

“The Fire Inside”, "Flamin’ Hot", Дайан Уоррен
“I’m Just Ken”, "Barbie", Марк Ронсон, Эндрю Вайатт
“It Never Went Away”, "American Symphony" Жон Батист, Дэн Вилсон
“Wahzhazhe (A Song for My People)”, "Killers of the Flower Moon", Скотт Жорж
“What Was I Made For?”, "Barbie", Билли Эйлиш, Финнеас О’Коннелл


Шилдэг дууны найруулга

"The Creator", Иан Войгт, Эрик Аадхл, Этан Ван дер Рин, Том Озанич, Дин Зупанчич

"Maestro" Стивен А. Морроу, Ричард Кинг, Жейсон Рудер, Том Озанич, Дин Зупанчич

"Mission: Impossible — Dead Reckoning Part One", Крис Мунро, Жеймс Х.Матер, Крис Бердон, Марк Тейлор

"Oppenheimer", Вилли Бертон, Ричард Кинг, Гари А. Риззо, Кевин О'Коннелл

"The Zone of Interest", Тарн Виллерс, Жонни Берн


Шилдэг зураг авалтын дизайн

"Barbie", Сара Гринвуд, Кэти Спенсер

"Killers of the Flower Moon", Жак Фиск, Адам Уиллис

"Napoleon", Артур Макс, Элли Грифф

"Oppenheimer", Рут Де Жонг, Клэр Кауфман

"Poor Things", Жеймс Прайс, Шона Хит, Зуза Михалек


Шилдэг зураг авалт

"El Conde", Эдвард Лачман

"Killers of the Flower Moon", Родриго Прието

"Maestro", Мэтью Либатик

"Oppenheimer", Хойте ван Хойтема

"Poor Things", Робби Райан


Шилдэг нүүр будалт болон үс засалт

"Golda", Карен Хартли Томас, Сүзи Баттерсби, Ашра Келли-Блю

"Maestro", Казу Хиро, Кей Георгиу, Лори Маккой-Белл

"Oppenheimer", Луиза Абел

"Poor Things", Надиа Стейси, Марк Кульер, Жош Уэстон

"Society of the Snow", Ана Лопез-Пуигсервер, Дэвид Марти, Монсе Рибе


Шилдэг хувцас дизайн

"Barbie", Жаклин Дурран

"Killers of the Flower Moon", Жаклин Уэст

"Napoleon", Жанти Йейтс, Дэйв Кроссман

"Oppenheimer", Эллен Мирожник

"Poor Things", Холли Ваддингтон


Шилдэг эвлүүлэг

"Anatomy of a Fall", Лорент Сенечал

"The Holdovers", Кевин Майхан

"Killers of the Flower Moon", Телма Шонмейкер

"Oppenheimer", Женнифер Лам

"Poor Things", Йоргос Мавропсаридис


Шилдэг дүрсний эффект

"The Creator", Жэй Купер, Иан Комли, Эндрю Робертс, Нейл Корболд

"Godzilla: Minus One", Такаши Ямазаки, Киёоко Шибуяа, Масаки Такахаши, Тацүжи Ножима

"Guardians of the Galaxy Vol. 3", Стефан Серетти, Алексис Вайсброт, Гай Уильямс, Тео Биалек

"Mission: Impossible — Dead Reckoning, Part One", Алекс Вутке, Симон Коко, Жефф Сазерланд, Нейл Корболд

"Napoleon", Чарли Хенли, Люк-Эвен Мартин-Фенуйле, Симон Коко, Нейл Корболд

Buro.Mongolia

2024-01-26, 11:57