“Single’s Inferno 5” шоунд оролцогчдын талаарх сонирхолтой баримтууд

Single’s Inferno цувралын шинэхэн бүлэг ирэх долоо хоногт өндөрлөх гэж байна. Өмнөх улирлуудаас илүү халуухан уур амьсгал, ил тод өрсөлдөөн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн өрнөлөөрөө үзэгчдийн анхаарлыг татаж буй энэ удаагийн бүлэг нь үзэгчдийн хүртээл болсон цагаасаа эхлэн нийгмийн сүлжээ, онлайн хэлэлцүүлгийн гол сэдэв болсоор ирлээ.

Тансаг болзоонууд, санаанд оромгүй сонголтууд, оролцогчдын хоорондын үл ойлголцол, таталцал нь шоунд илүү бодит, драматик өнгө аяс нэмж, “хамгийн үзүүштэй бүлэг” хэмээх тодорхойлолтыг аваад байгаа билээ.

Ингээд Single’s Inferno 5 шоуны оролцогчдын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


Пак Хи Сүн

Нас: 22
Instagram: @heesunrose

Пак Хи Сүн нь АНУ-ын Пенсильвани мужид байрлах Карнеги Меллон их сургуульд мэдээллийн системийн чиглэлээр суралцаж буй оюутан юм. Single’s Inferno цувралын 5-р бүлгийн зураг авалтын үеэр тэрбээр олон улсын гоо сайхны брэндэд CRM (хэрэглэгчийн харилцааны удирдлага)-ын чиглэлээр дадлага хийж байсан талаараа онцолсон юм. Мөн Хи Сүн гоо бүсгүйн тэмцээний туршлагатай нэгэн. Тэрбээр 2024 оны Miss Korea тэмцээний дэд байрт шалгарч байжээ.

Нээлтийн танилцуулгадаа Хи Сүн өөрийгөө бүжиглэх дуртай, эрч хүчтэй, өмнө нь cheerleader хийдэг байсан нэгэн хэмээн тодорхойлсон. Тэрээр “Гадуур гарах бүрт эрэгтэйчүүд над руу ойртдог ч өнөөдрийг хүртэл хэн нэгэнд үнэхээр толгой эргэтлээ дурлаж байгаагүй” хэмээн ярьсан юм.


Юн Хён Жэ

Нас: 26
Instagram: @presentuhee

Тэрээр Чүн-Анг их сургуулийг төгссөн бөгөөд өдгөө IT компанид ажилладаг. Гар утасны аппликэйшн, вебсайтын хэрэглэгчийн интерфэйс (UI)-ийн загварчлал, дизайн хийхээс гадна зах зээлийн судалгаа явуулж, шинэ чиг хандлагыг тогтмол судалдаг хэмээн ажлаа тодорхойлжээ. Мөн Хён Жэ 2024 онд зохион байгуулагдсан Mister International Korea тэмцээний дэд байрт шалгарч, улмаар Солонгос улсаа төлөөлөн Mister Global 2024 тэмцээнд оролцож, Top 11-т багтсан байна.

Танилцуулгадаа Хён Жэ Single’s Inferno-д оролцох болсон шалтгаанаа “сүүлийн үед сэтгэл догдлуулсан, зүрх дэлссэн мэдрэмжийг удаан хугацаанд мэдрээгүйтэй” холбон тайлбарлажээ. Тэрбээр спортод ч, хайранд ч өрсөлдөх дуртай нэгэн бөгөөд Солонгосын уламжлалт тулааны урлаг болох kendo-гоор хичээллэдэг аж.


Ким Гу Ын

Нас: 26
Instagram: @goxnniee

Ким Гу Ын нь 26 настай, гоо сайхан болон загварын брэндүүдтэй хамтран ажилладаг модель юм. Single’s Inferno-гийн өмнөх оролцогчдын адил тэрээр гоо бүсгүйн тэмцээнээр олонд танигдсан нэгэн бөгөөд 2022 онд зохион байгуулагдсан Miss Korea тэмцээний 66 дахь удаагийн ялагч болж байжээ. Мөн тэрээр Солонгосын хөл бөмбөгийн шигшээ багийн хуучин тоглогч Ким Хён Сүгийн охин гэдгээрээ, түүнчлэн G‑Dragon-той холбоотой, болздог байсан хэмээн олны анхааралд өртөж байсан юм.

Гу Ын өөрийгөө “Гадаад төрхөөрөө хүйтэн харагдаж магадгүй ч, ойртоод танилцвал дулаахан, өхөөрдөм гэдгийг минь мэдрэх болно” хэмээн тодорхойлжээ.


Сун Сын Ил

Нас: 25
Instagram: @thdtmddlf

Шоуны хамгийн царайлаг оролцогч гэгдээд буй Сын Ил нь маркетингийн компанид ажилладаг бөгөөд сурталчилгаа, брэндийн зөвлөх үйлчилгээ хариуцдаг.

Мөн өөрийгөө танилцуулахдаа тэрээр “Би ялагдахыг үзэн яддаг. Хожигдвол бүр шөнө унтаж ч чаддаггүй” хэмээн ярьжээ. Харин хайр дурлалын тухайд тэрбээр амархан дурладаггүй ч, нэгэнт сэтгэл татагдвал ихэнхдээ тухайн хүнийхээ ардаас зориг шулуудан гүйдэг гэдгээ илэрхийлсэн юм.


Хам Еэ Жин

Нас: 30
Instagram: @x_jinii__

Тэрээр мэдээний сувгууд болон корпорацуудтай хамтран ажилладаг чөлөөт (freelance) нэвтрүүлэгч, мөн төрөл бүрийн арга хэмжээний хөтлөгчөөр ажилладаг нэгэн юм.

Танилцуулгадаа Еэ Жин өөрийгөө ойртоод танилцах тусам “өвөрмөц, шулуун шударга, өхөөрдөм талтай” хүн хэмээн тодорхойлжээ. Мөн таалагдсан хүнтэйгээ ярьж байхдаа “зүгээр л хүний нүд рүү эгцлэн хардаг, тэгэхэд л бүх зүйл өөрийнхөөрөө бүтдэг” гэж хэлсэн байна. Гэвч үзэгчид түүнийг “шоунд төдийлөн өөрийгөө илэрхийлэхгүй байна, хамгийн уйтгартай оролцогч” хэмээн шүүмжлээд байгаа юм.


Шин Хён Ү

Нас: 27
Instagram: @sh1nhyunwoo

Тэрээр өмнө нь мэргэжлийн тамирчин байсан ч өдгөө гар бөмбөгийн дасгалжуулагчаар ажилладаг. Түүний ажлын гол чиглэл нь элит багуудын бие бялдрын бэлтгэл, мөн өрсөлдөөнт стратегийг хөгжүүлэхэд төвлөрдөг аж.

Танилцуулгадаа Хён Ү өөртөө итгэлтэй байр сууриа илэрхийлж, “Бие бялдар, аурагийн хувьд би хэзээ ч хэнээс ч дутахгүй” хэмээн хэлжээ. Харин хайр дурлалын тухайд тэрбээр “Би хувь заяанд итгэдэг. Тиймээс Single’s Inferno-д өөрийн заяаны ханьтайгаа уулзана гэж найдаж байна” хэмээн нэмж хэлсэн юм.


Ким Мин Жи

Нас: 30
Instagram: @arb0r_day

Тэрээр 400 метрийн зайд (саадтай болон саадгүй) мэргэшсэн мэргэжлийн хөнгөн атлетикийн тамирчин юм. Мин Жи өөрийн хамгийн том амжилтаар Солонгосын Үндэсний спортын наадамд дөрвөн жил дараалан түрүүлсэн явдлаа нэрлэдэг. Түүнийг олон нийт “Хөнгөн атлетикийн Карина” хэмээн хочилдог гэнэ.

Хөтлөгчдийн онцолсноор Ким Мин Жи Single’s Inferno шоунд оролцохоосоо өмнө аль хэдийн олны танил нэгэн байжээ. Тэрбээр өмнө нь King of Masked Singer, Shooting Stars, King of Survival: Tribal War зэрэг олон төрлийн энтертайнмент нэвтрүүлгүүдэд оролцож байсан туршлагатай гэнэ. Тэрээр өөрийгөө хүйтэн харагддаг ч үнэндээ “эрч хүчтэй, өхөөрдөм” зан ааштай хэмээн тодорхойлсон байна. Мөн спортын чадварын хувьд “ихэнх эрэгтэй оролцогчдоос ч илүү байж магадгүй ч үүнийгээ нуухыг хичээнэ” гэж хошигнон ярьжээ.


Ким Жэ Жин

Нас: 28
Instagram: @jae________jin

Ким Жэ Жин нь мэргэжлийн бүжигчин бөгөөд бүжгийн багш юм. Тэрээр их сургуульд орчин үеийн бүжиг (modern dance)-ийн чиглэлээр мэргэшиж суралцжээ.

Хошин мэдрэмжтэй Жэ Жин өөрийгөө нэгэн зэрэг гэнэн, бас насанд хүрсэн, төлөв хүн шиг байж чаддаг хэмээн танилцуулсан байна. Мөн Single’s Inferno-д өнгөрүүлэх мөч бүрдээ “чин сэтгэлээрээ, үнэнч байдлаар хандана” хэмээн үзэгчдэд амласан юм.


И Жү Ён

Нас: 26
Instagram: @2zzoo0

И Жү Ён нь гар урлалын дизайнер бөгөөд их сургуульд тавилгын дизайнаар суралцаж байхдаа гэрийн интерьерийн эдлэл урлаж эхэлсэн байна. Түүний гол бүтээлүүдэд давирхайгаар хийсэн ваар, хатаасан цэцгийг давирхайд шингээсэн эдлэлүүд багтдаг бөгөөд тэрээр өөрийн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн ч зохион байгуулж байжээ.

Түүний хувьд эрэгтэйчүүдийн анхаарлын төвд байхад дассан нэгэн гэнэ. Танилцуулгадаа тэрээр өсвөр насандаа сургуулийнхаа “гоо бүсгүй” хэмээн нэрлэгдэж байсан тухай дурдаж, өөрийгөө ухаалаг, сэргэлэн сэтгэлгээтэй, мөн эрч хүчтэй зан ааштай хүн хэмээн тодорхойлжээ.


Ү Сун Мин

Нас: 30
Instagram: @tjd_min1230

Ү Сун Мин нь гэр бүлийнхээ бизнесийг өвлөн авч нүдний шилний дэлгүүр ажиллуулдаг оптикч юм. Single’s Inferno-д оролцохоосоо өмнө тэрээр жүжигчнээр ч ажиллаж байсан туршлагатай гэнэ.

Танилцуулгадаа У Сүн Мин гал халуун, хурц романсаас илүүтэй “сайн найзуудын хооронд байдаг шиг тайван, амар хялбар харилцаа”-г илүүд үздэг гэдгээ онцолсон байна. 


Чой Мина Сью

Нас: 27
Instagram: @minadori222

АНУ-ын Иллинойсын их сургуульд харилцаа холбооны чиглэлээр суралцаж буй оюутан болох Чой Мина Сью нь Австралид төрж, өсчээ. Тэрбээр 2022 онд зохион байгуулагдсан Miss Earth тэмцээний 22 дахь удаагийн ялагчаар тодорч, Big Four гоо бүсгүйн тэмцээнүүдийн нэгэнд түрүүлсэн анхны солонгос эмэгтэй болж байв.

Танилцуулгадаа тэрээр өөрийгөө “гал цогтой, эрч хүчээр дүүрэн” хүн хэмээн тодорхойлж, шумбалт (scuba diving) зэрэг өндөр эрч хүч шаардсан спортоор хичээллэх дуртайгаа хуваалцжээ. Гэвч тэрээр нэвтрүүлгийн үеэр гаргаж буй зан аашнаасаа болж сүүлийн үед үзэгчдээс хүчтэй шүүмжлэл хүртээд байгаа билээ.


Им Сү Бин

Нас: 24
Instagram: Тодорхойгүй

Им Сү Бин нь модель бөгөөд өмнө нь бейсболын тамирчин байсан. Тэрбээр 10 жилийн турш pitcher-ээр тоглож байсан ч мөрний гэмтлийн улмаас спортоо орхихоос өөр аргагүйд хүрчээ.

Single’s Inferno-д оролцох болсон шалтгаанаа “анхны мөчид л зүрхийг минь булаах” хэн нэгнийг хайж байгаатай холбон тайлбарласан байна. Хүмүүс түүнийг наснаасаа ахимаг сэтгэдэг хэрнээ “golden retriever energy”-тэй, дулаахан хүн гэж тодорхойлдог гэнэ. Харин түүний хувьд төгс төрх гэдэг нь Single’s Inferno-гийн хөтлөгч И Да Хетэй адилхан зан чанартай, өндөр нуруутай эмэгтэй хэмээжээ.


И Ха Ын

Нас: 22
Instagram: @haeun_1224_

Single’s Inferno шоунд 5-р ангиас эхлэн шоунд нэгдэж, “game changer” хэмээн нэрлэгдэж буй оролцогч бол И Ха Ын юм. Тэрбээр арьс арчилгаа, нүүр будалтын брэндүүдийн модель хийдэг бөгөөд өмнө нь айдол бэлтгэгдэгч (idol trainee) байжээ.

Өөрийгөө “эерэг энергиэр дүүрэн” хүн хэмээн тодорхойлдог И Ха Ын шоуны дундаас оролцож байгаа учир “Очоод уур амьсгалыг тэс өөрөөр эргүүлнэ” хэмээн өөртөө итгэлтэйгээр хэлсэн байна.


И Сун Хун

Нас: 27
Instagram: Тодорхойгүй

И Сун Хун буюу Самуэл И нь University of California Berkeley-д математик болон компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцсан бөгөөд одоогийн ажлаасаа өмнө Google компанид хоёр жилийн турш хиймэл оюун ухааны инженерээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Сон Хүн өөрийгөө англи хэлээр илүү тодорхой, чөлөөтэй илэрхийлж чаддаг хэмээн хуваалцсан байна. Мөн түүнийг БНСУ-гийн хуучин ерөнхийлөгч И Мён Бакын ач хүү хэмээх цуурхал тархаад байгаа бөгөөд "чэбол" буюу алтан халбага зууж төрсөн хүүхэд хэмээн нэрлэгдээд байгаа гэнэ.


Жо И Гён

Нас: 34
Instagram: @igeon_jo

Жо И Гён нь шинэхэн жүжигчин бөгөөд дуучин, бүжигчинээр давхар ажилладаг Single’s Inferno-гийн “game changer” оролцогч юм. Netflix-ийн солонгос драм сонирхогчдод тэрбээр танил байж магадгүй. И Гён нь 2024 онд гарсан триллер цуврал болох The Trunk-д Юн Жи О гэх туслах дүрийг бүтээсэн. Мөн жүжигчнээр дебют хийхээсээ өмнө тэрбээр Viki платформын болзооны шоу болох EDEN-ийн 2-р улиралд оролцож байжээ.

Э.Цовоо

2026-02-05, 16:17