Иллюстратор Б.Энх-Оюун BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа

Бүтээлч ярилцлага

Монголын бүтээлч, авьяаслаг залуусыг онцлох зорилготой "BURO-гийн асуултад зургаар хариулцгаая" ярилцлагын шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Санаагаа үгээр илэрхийлэх биш, харин зургаар дүрслэх учиртай бидний бүтээлч ярилцлагын энэ удаагийн зочноор залуу уран бүтээлч Б.Энх-Оюун оролцсон юм. Бид түүнийг олон нийтийн сүлжээнд @tarakashslsht нэрээр нь сайн мэдэх билээ.

Өнгөлөг, хөгжилтэй, өвөрмөц уур амьсгалтай бүтээлүүд туурвидаг тэрээр хүүхэд байхаасаа л зурах дуртай нэгэн байжээ. Гэхдээ хэсэг хугацаанд зурахаас хөндийрсөн ч өсвөр насандаа үгээр илэрхийлж боломгүй хачирхалтай мэдрэмжүүдээ өнгө будгаар дүрслэн эргэн зураг зурах дуртай болжээ. Тэрээр CУИС-ын Уран зургийн ангийг төгссөн ба өдгөө Michel & Amazonka брэндийн иллюстратороор ажилладаг. Өнөөг хүртэл Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан хэд хэдэн хүүхдийн ном, Н.Хулангийн “A Year to Remember”, "The Girl in My Mirror - Өөрийгөө олох аяллын тэмдэглэл" номуудын нүүр зураг болон “Өглөө” гээд хэд хэдэн төслүүд дээр ажиллажээ. Тэрээр иллюстратор болох хүсэлтэй залууст өдөр бүр шантралгүй зураг зурж, өөрөө өөрийгөө олон нийтэд таниулахыг зөвлөсөн юм.

Ингээд түүний BURO-гийн асуултад хэрхэн хариулсныг хамтдаа харцгаая.

Зураг зурахаас гадна өөр ямар хоббитой вэ?

Улаанбаатар дахь очих дуртай газар?

Хэрэв үлгэр домгийн амьтан байвал ямар амьтан байх байсан бэ?

Энэ зуны төлөвлөгөө?

Хамгийн их урам зориг өгдөг зүйл?

Юугүйгээр амьдарч чадахгүй вэ?

Ц.Намуун

2021-06-14, 09:45