Billboard Music Awards 2023 ёслолын ялагчид тодорлоо: The Weeknd, SZA, Жон Гүг болон бусад

Billboard Music Awards 2023 шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, хөгжмийн салбарын шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил NewJeans хамтлаг өөрсдийн цоглог хэмнэлтэй “Super Shy”, “OMG” дуугаараа үзэгчид болон алдартнуудын хайрыг татаад амжсан бол дуучин Мэрайя Кэри эхлэлийг нь сонсох төдийд шинэ жилийн дулаан уур амьсгал оруулдаг “All I Want for Christmas Is You” дуугаараа үзэгчдийн сонорыг мялаав. Үүний дараагаар Stray Kids хамтлаг, Морган Уоллен, Karol G, Peso Pluma зэрэг алдартнууд үзүүлбэрээ үзүүлснээр өнөөдрийн ёслол амжилттай өндөрлөлөө.

Дуучин Морган Уоллен 11 төрөлд, Тейлор Свифт 10 төрөлд ялалт байгуулж 2023 оны Billboard Music Awards наадмын хамгийн их шагнал хүртсэн уран бүтээлчдээр нэрлэгдлээ. Цаашлаад энэ зуныг соло бүтээлүүдээрээ доргиогоод амжсан BTS хамтлагийн Жон Гүг “Дэлхийн шилдэг K-pop дуу” төрөлд “Seven” дуугаараа тэргүүлсэн байна. Харин “Шилдэг R&B уран бүтээлч”-ээр The Weeknd, SZA нар тодорчээ.

Шилдэг уран бүтээлч

Тейлор Свифт

Шилдэг шинэ уран бүтээлч

Зак Брайан

Шилдэг эрэгтэй уран бүтээлч

Морган Уоллен

Шилдэг дуо/хамтлаг

Fuerza Regida

"Top Billboard 200" чартын шилдэг уран бүтээлч

Тейлор Свифт

Шилдэг R&B эмэгтэй уран бүтээлч

SZA

Шилдэг R&B эрэгтэй уран бүтээлч

The Weeknd

Шилдэг рэп уран бүтээлч

Drake

Шилдэг эмэгтэй рэп уран бүтээлч

Nicki Minaj

Дэлхийн шилдэг K-pop хамтлаг

NewJeans

Дэлхийн шилдэг K-pop дуу

Жон Гүг - "Seven"

Buro.Mongolia

2023-11-21, 17:11