Хэрэв “Stranger Things” ба “Twin Peaks” кинонуудын дууг хольвол юу болох вэ?

Шүтэн бишрэгчдийн хийсэн Mash up

Дэвид Линчийн шүтэн бишрэгчдэд Дафферын ах дүүсийн цуврал таалагдсанд гайхах хэрэггүй л болов уу

"Stranger Things" цуврал гарсан даруйд л үзэгчид "Twin Peaks"-ийг эргэн дурссан гэж хэлж болно. Учир нь Линчийн бүтээлтэй төстэй олон зүйл харагдсан. Жишээ нь Америкийн нам гүм жижиг хот, ор сураггүй алга болсон хүний араас хийх учир битүүлэг хэргийн мөрдлөгө ба нууцлаг уур амьсгал зэрэг танил үйл явдлуудаар дүүрэн байлаа.

Шүтэн бишрэгчид киноны үйл явдал төдийгүй Кайл Диксон ба Майкл Стейн нарын зохиосон "Stranger Things" цувралын дууг Анжело Бадаламентигийн зохиосон "Twin Peaks" цувралын дуутай харьцуулан тавьсан байна. Ингээд ямар үр дүн гарсныг сонсоцгооё.

Buro.Mongolia

2016-09-07, 09:00

  • Зураг: