Алдартнууд нэг дор: “Оскар”-т нэр дэвшсэн жүжигчид үдийн зоог барилаа

Oscars Nominees Luncheon — 2020

Нэгдүгээр сарын 27-ний өдөр Холливүүдийн The Ray Dolby Ballroom төвд энэ жилийн "Оскар"-ын шагналд нэр дэвшсэн жүжигчдэд зориулсан Oscars Nominees Luncheon гэх тусгай үдийн зоог зохион байгуулагдлаа. Энэ удаад кино урлагийн салбарын алдартнуудыг нэг грамм ч мах ороогүй, бүхэлдээ веган хоолоор дайлжээ.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид дунд Леонардо Дикаприо, Квентин Тарантино, Шарлиз Терон, Брэд Питт, Аль Пачино, Рене Зеллвегер, Роберт Де Ниро, Лора Дерн зэрэг жүжигчид байсан бөгөөд цугласан зочид үдийн зоогийн явцад харамсалтайгаар амь үрэгдсэн Коби Брайант болон түүний охин Жианна нарт хүндлэл үзүүлэн эмгэнэл илэрхийллээ.

Оскарын 92 дах удаагийн наадам 2020 оны хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагдах билээ.

Buro.Mongolia

2020-01-30, 16:00

  • Зураг: