Алтан Бөмбөрцөг 2023: "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "House of the Dragon" шилдгээр шалгарлаа

Америкийн кино болон телевизийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг Алтан Бөмбөрцөг шагналын 80 дахь удаагийн ёслолын арга хэмжээ Калифорни мужийн The Beverly Hilton зочид буудалд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадмын ялагчдыг шалгаруулдаг байгууллага болох Холливүүдийн гадаад хэвлэлийн агентлагт (HFPA) өмнө жилийн тухайд нэг ч өнгөт арьст гишүүн байдаггүй шалтгаанаас болоод мэргэжилтнүүд, жүжигчид, алдартнуудын зүгээс хүчтэй бойкотод өртөж байсан. 1996 оноос Алтан Бөмбөрцөг наадмыг шууд дамжуулсан NBC телевиз хүртэл энэхүү эсэргүүцэлд нэгдэн HFPA-г Америкийн нийгмийн олон талт байдлыг хангалттай тусгаж чадаагүй гэсэн үндэслэлээр 2022 оны наадмыг шууд дамжуулахаас татгалзаж байсан юм.

Энэ жилийн хувьд HFPA-ийн санал өгөх эрх бүхий гишүүдийн 10 гаран хувь нь өнгөт арьст шүүгчдээс бүрдэж байгаа, мөн өөрсдийн ёс зүйн дүрмээ эргэн харж, гишүүдийг аливаа кино студиэс ямар ч байдлаар бэлэг хүлээж авахыг хориглосон зэргээр ахиц дэвшил гарсан учраас 80 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадам A зэрэглэлийн алдартнууд чуулсан үдэш болж өнгөрлөө.

"The Banshees of Inisherin" кино голлох шагналууд болох шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино, мөн төрөлдөө шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг кино зохиолын шагналууд хүртсэн бол нэрт найруулагч Стивен Спилберг өөрийн бага насны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "The Fabelmans" утга уянгын төрөлдөө шилдгээр шалгарахын зэрэгцээ шилдэг найруулагчаар мөн шалгарлаа. Телевизийн цувралуудын хувьд "Abbott Elementary" мюзикл эсвэл инээдмийн төрөлдөө илүүрхсэн бол утга уянгын шилдэг цувралаар "House of the Dragon" нэрлэгдлээ.

Ингээд Алтан Бөмбөрцгийн эзэд болсон шилдгүүдтэй танилцацгаая.

Шилдэг утга уянгын кино

"The Fabelmans"

Шилдэг кино, мюзикл эсвэл инээдмийн

"The Banshees of Inisherin"

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Кейт Бланшет, "Tár"

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Аустин Батлер, "Elvis"

Шилдэг эмэгтэй жүжигчин, мюзикл эсвэл инээдмийн

Мишель Ио, "Everything Everywhere All at Once"

Шилдэг эрэгтэй жүжигчин, мюзикл эсвэл инээдмийн

Колин Фаррел, "The Banshees of Inisherin"

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Анжела Бассет, "Black Panther: Wakanda Forever"

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Ке Хюи Куан, "Everything Everywhere All at Once"

Шилдэг найруулагч

Стивен Спилберг, "The Fabelmans"

Шилдэг хөгжмийн зохиол

Жастин Хурвитц, "Babylon"

Шилдэг дуу

"Naatu Naatu" - М.М.Кээравани, "RRR"

Шилдэг кино зохиол

Мартин Макдонах, "The Banshees of Inisherin"

Шилдэг анимейшн

"Guillermo del Toro’s Pinocchio"

Шилдэг гадаад кино

"Argentina, 1985"

Шилдэг утга уянгын цуврал

"House of the Dragon"

Шилдэг цуврал, мюзикл эсвэл инээдмийн

"Abbott Elementary"

Шилдэг телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

"The White Lotus"

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Зендея, "Euphoria"

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Кевин Костнер, "Yellowstone"

Шилдэг эмэгтэй жүжигчин, мюзикл эсвэл инээдмийн цуврал

Квинта Брансон, "Abbott Elementary"

Шилдэг эрэгтэй жүжигчин, мюзикл эсвэл инээдмийн цуврал

Жереми Аллен Уайт, "The Bear"

Шилдэг эмэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Аманда Сейфрид, "The Dropout"

Шилдэг эрэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Эван Питерс, "Dahmer – Monster: They Jeffrey Dahmer Story"

Шилдэг эмэгтэй туслах дүр, мюзикл, инээдмийн эсвэл утга уянгын

Жулиа Гарнер, "Ozark"

Шилдэг эрэгтэй туслах дүр, мюзикл, инээдмийн эсвэл утга уянгын

Тайлер Жеймс Уиллиамс, "Abbott Elementary"

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Женнифер Күүлидж, "The White Lotus"

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Пол Уолтер Хаусер, "Black Bird"

Buro.Mongolia

2023-01-11, 16:39