BTS хамтлаг дуучин Сиа ба Трой Сиван нартай хамтарчээ

"Map of the Soul: 7" цомгийн дууны жагсаалт

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг "Map of the Soul: 7" нэртэй шинэ цомгоо хоёрдугаар сарын 21-нд албан ёсоор худалдаанд гаргаж байгаа билээ. Тэгвэл тэд шинэ цомгийнхоо дууны жагсаалтыг (20 дуунаас бүрдсэн) танилцуулсан бөгөөд үүнээс харахад K-Pop одод дуучин Сиатай хамтарсан нь тодорхой боллоо. Алдарт уран бүтээлчдийн хамтарсан "On" нэртэй дуу нь тус цомгийн зөвхөн дижитал хувилбарт багтаж байгаа аж. Түүнчлэн "Louder Than Bombs" синглийг дуучин Трой Сиван хамтран бичсэн болохоо Twitter хуудастаа хуваалцсан байна.

Very happy to have co-written Louder Than Bombs on @BTS_twt’S album! thanks for having me boyyssssss pic.twitter.com/IG1halBs9p

— troye (@troyesivan) February 16, 2020

Үүнээс гадна BTS хамтлагийн тухай өгүүлэх телевизийн олон ангит кино 2020 оны хоёрдугаар хагаст нээлтээ хийхээр болжээ. Хэдийгээр тус бүтээлд хамтлагийн гишүүд өөрсдөө тоглохгүй ч цувралын үйл явдалд хамтлаг хэрхэн бүрдсэн талаар болон гишүүдийн тухай илүү дэлгэрэнгүй танилцуулах юм.

"Map of the Soul: 7" цомгийн дуунууд:

1. Intro: Persona

2. Boy With Luv (Feat. Halsey)

3. Make It Right

4. Jamais Vu

5. Dionysus

6. Interlude: Shadow

7. Black Swan

8. Filter

9. My Time

10. Louder than bombs

11. ON

12. UGH!

13. 00:00 (Zero O'Clock)

14. Inner Child

15. Friends

16. Moon

17. Respect

18. We are Bulletproof: the Eternal

19. Outro: Ego

20. ON (Feat. Sia)

Buro.Mongolia

2020-02-17, 12:34