Элтон Жоны сюрприз: Галт тэрэгний буудалд төгөлдөр хуур бэлэглэлээ

Лондонд

Элтон Жон Лондонгийн Сент-Панкрас галт тэрэгний буудал дээр Tiny Dancer дуугаа хөгжимдөж зорчигчдод гэнэтийн бэлэг барьжээ

Хөгжимчин, дуучин Элтон Жон Сент-Панкрас галт тэрэгний буудалд Yamaha төгөлдөр хуур бэлэглэжээ. Тэрбээр мөн Tiny Dancer дуугаа хөгжимдөж, галт тэрэгний буудлаар явж байсан хүмүүст гэнэтийн бэлэг барилаа. Элтон Жон олон хүнээр хүрээлүүлсэн зургаа өөрийн Instagram хуудсандаа байршуулсан байна. Tэрхүү галт тэрэгний буудалд байх төгөлдөр хуур дээр хүссэн хүн бүр хөгжимдөж болох аж.

Дашрамд дурдахад Элтон Жон хоёрдугаар сарын 5-нд Wonderful Crazy Night цомгоо гаргасан байгаа.

 

Б.Амина

2016-02-07, 11:00

  • Зураг: