Кристофер Нолан Дэлхийн II дайны тухай кино хийнэ

Dunkirk

Кристофер Нолан Дэлхийн II дайны тухай шинэ киноныхоо зохиолыг өөрөө бичсэн бөгөөд эхнэрийн хамт киногоо продюсерлан, зураг авалтаа хийхээр төлөвлөж байна

Dunkirk кинонд Дэлхийн II дайны үеийн, хойд Францын нүүлгэн шилжүүлэлтийн тухай өгүүлнэ. Variety-гийн мэдээллэж буйгаар Interstellar киноны найруулагч Нолан шинэ төслийнхөө бэлтгэл ажилд орсон бөгөөд сонгон шалгаруулалт явуулж байгаа аж. Мөн кинонд тоглох жүжигчдийн урьдчилсан нэрсийн жагсаалтад Марк Райлэнс, Кеннет Брана болон Том Харди зэрэг жүжигчид орсон байна.

Киноны нээлтийг 2017 оны долоодугаар сарын 21-нд хийхээр төлөвлөжээ.

 

Б.Амина

2015-12-31, 10:00

  • Зураг: