Nikon компани гэрэл зургийн сургалтаа үнэгүй болголоо

250 ам.доллараар үнэлэгдэх сургалтыг үнэгүй үзэх боломж

Ихэнх цагаа гэртээ өнгөрүүлж буй энэ үед өөрийгөө хөгжүүлэх боломжийг Nikon компани олгож байна. Тодруулбал тэд нийт 250 ам.доллараар үнэлэгдэх гэрэл зургийн 10 цуврал хичээлийг энэ дөрөвдүгээр сарын турш үнэ төлбөргүй болгож буйгаа зарлалаа. "Бүтээлч хүмүүсийг дэмжих, тэдэнд урам зориг өгөх нь Nikon-ий гол зорилгын нэг билээ. Хэдий хүнд нөхцөл байдал үүсээд байгаа ч тэднийг өсөж дэвжих, урам зоригоор тэтгэхэд чадах бүхнээ хийх болно" хэмээн Nikon компанийн зүгээс мэдэгдсэн байна.

15 минутаас цаг орчим үргэлжлэх, анхлан сонирхогчдоос эхлээд мэргэжлийн гэрэл зурагчдад зориулсан сургалтуудыг алдартай мэргэжлийн гэрэл зурагчид болон Nikon брэндийн төлөөллүүд заах юм. Сургалтын хөтөлбөрт хөрөг гэрэл зураг, байгалийн гэрэл зураг, макро гэрэл зураг хэрхэн дарах тухай ойлголтууд, "Видео бичлэг хийх урлаг" ба "Nikon-ий камераар хэрхэн дүрс бичлэг хийх вэ" зэрэг сонирхолтой хичээлүүд багтжээ.

Хэрэв та энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл Nikon Events хуудсанд хандаарай.

To help keep you inspired, we want you to join us for #CreatorsHour to take a break and celebrate your own creativity. Starting today, we’ll be hosting live talks, challenging you to try new techniques, sharing tips from pros and more!

— NikonUSA (@NikonUSA) April 1, 2020

Buro.Mongolia

2020-04-03, 12:58