Онцлох үйл явдал: Рэппер Ginjin-гийн "Toos 2 Zoos" тоглолт болох гэж байна

Анхны бие даасан тоглолт

Шинэ мянганы уран бүтээлч залуусын туурвиж буй хөгжим Монголын урлагийн салбарыг доргиож, өөдрөг өнгө аяс нэмсээр байгаа билээ. Тэгвэл тэдний нэг болох рэппер Ginjin “Toos 2 Zoos” гэх анхны бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна

Рэппер Ginjin-гийн "Toos 2 Zoos" анхны цомгийн нээлтэд зориулсан бие даасан тоглолт болоход хэдхэн хоног үлджээ. Анх 2007 онд уран бүтээлээ танилцуулж байсан тэрээр дебют цомогтоо зориулан тоглолт хийх гэж буй энэ үйл явдал хип-хоп хөгжим сонирхогч залуусын хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болоод байгаа билээ. Арваннэгдүгээр сарын 29-нд зохион байгуулагдах тоглолтод рэппер Ginjin уран бүтээлээ толилуулахаас гадна Vanquish, Big Gee, Vandebo, Mrs M, Choidog, UB Comedy болон бусад артистууд урилгаар тоглох юм. Түүнчлэн энэ үдэш LOI4IXCON crew-ийн 10 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд тэд уг тэмдэглэлт үйл явдалд зориулан шүтэн бишрэгчиддээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хүргэхийн сацуу төрөл бүрийн merchandise худалдаалахаар болжээ.

Сонирхуулахад "Toos 2 Zoos" тоглолтын тасалбар 25,000₮ бөгөөд тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой юм. "Toos 2 Zoos" тоглолт арга хэмжээ нь энэ жилийн хамгийн сэтгэл догдлуулсан үдэшлэгүүдийн нэг байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолсон ба шилдэг артистуудын тоглолт, чанартай хөгжмийг нэг дор мэдрэхийг хүссэн хэн бүхнийг "Toos 2 Zoos" тоглолтод урьж байна.

Buro.Mongolia

2019-11-26, 11:18