Jil Sander, намар-өвөл 2021 эрэгтэй цуглуулга

Тэврэлт мэт дулаан, зөөлөн пальтонууд болон свитерууд

Люси болон Люк Мейер нар шинэ цуглуулгаа цар тахалтай холбогдуулан загварын шоугаар дамжуулж биш харин кино хэлбэрээр танилцуулсан бөгөөд ингэхдээ Парисын ойролцоох нэгэн харшид найруулагч Стивен Киддийн удирдлага дор зураг авалт хийжээ. Таван минут үргэлжлэх тус бичлэгт загвар өмсөгчид шинэ цуглуулга дахь өндөр захтай зөөлөн пальтонууд, хөвсгөр свитерууд, пастель өнгийн хослолууд зэргийг өмсөн танилцуулсан байна. Дизайнерууд мөн пальто болон цувны гадуур нүсэр том хэмжээтэй хүзүүний зүүлтүүд, мөн сэтгэл хөдөлгөм "Ээж" хэмээх бичигтэй зүүлтүүд зүүн стайлинг хийхийг санал болгосон байгаа.

Buro.Mongolia

2021-01-26, 17:23