Парисын загварын долоо хоног: Jacquemus, намар-өвөл 2019

Парисын загварын долоо хоног эхэллээ

Парисын загварын долоо хоног Jacquemus брэндийн шоугаар нээлтээ хийлээ. Залуу дизайнер Симон Порт Жакмю шоундаа зориулан "Place Jacquemus" хэмээн нэрлэсэн Францын жижигхэн тосгоныг санагдуулам орчинг бүтээжээ. Тариачны хэв маягтай, эмэгтэйлэг, намирсан загваруудаараа алдартай Симоны цуглуулга энэ удаад илүү баялаг, шинэ уур амьсгалтай болсон ба тэрээр цуглуулгын тухай "Хүмүүс надаас зөвхөн уян налархай байдлыг мэдэрдэг байгаасаа гэж би хүсэхгүй байна. Надад үүнээс илүү хэлж илэрхийлэхийг хүссэн зүйлс бий" хэмээн хэллээ.

Түүний шинэ цуглуулгад өргөн эсгүүрийн хослол, ноолууран хүрэм ба даашинз, карго өмд зэрэг ажил хэрэгч уур амьсгалтай загварууд багтжээ. Харин өөрийн үндсэн хэв маяг болох тайван, эмэгтэйлэг хэв маягаа номин ногоон, ягаан, усан цэнхэр, шар, улбар шар гээд хурц тод өнгөөр дамжуулан илэрхийлсэн байна. Аварга том сийрсэн малгай болон цүнх зэрэг өвөрмөц аксесуаруудыг санал болгодог Симон энэ удаад ердөө зоос багтах хэмжээний жижиг цүнх, даавуун чимэглэлтэй ээмэг, тэгш өнцөгт хэлбэрийн арьсан цүнх, геометрийн хэлбэр дүрстэй ээмэг зэргийг бүтээжээ.

 

 

Buro.Mongolia

2019-02-26, 14:51