Бюро 24/7 тойм: T by Alexander Wang, намар-өвөл 2017

Ягаан өнгийн бомбер хүрэм ба хадаасаар чимэглэгдсэн хослолууд

Александр Вэнг "see now, buy now" системийн дагуу ажиллаж намар-өвөл 2017 улирлын цуглуулгаа зургаан сарын өмнө биш, харин худалдаанд гарах өдөр нь танилцууллаа. Үндсэн Alexander Wang брэндтэй харьцуулбал T by Alexander Wang-ийн хувцаснууд илүү өдөр тутмын хэв маягтай байдаг ч, дизайны хувьд ижил сэдэв баримталдаг юм. Цуглуулгад багтсан торгон цамц ба өргөн өмд нь оффисын орчинд ч тэр, гудамжинд ч тэр гоёмсог харагдах бол, биеийн өнгөтэй даашинз ба хадаасаар чимэглэгдсэн хослолыг үдэшлэгт зориулан өмсвөл илүү тохиромжтой байх болно. Шинэ цуглуулгын каталогийг сайтар ажиглавал дизайнерын таних тэмдэг болсон стилистик аргачлалуудыг олж харах боломжтой. Тодруулбал Вэнг эмэгтэйлэг даашинзыг эрэгтэй гуталтай хослуулж, хар өнгийн хувцаснуудыг төмөрлөг деталиар чимэглэдэг юм.

Buro.Mongolia

2017-08-20, 12:00