Тэйлор хийц ба чөлөөт хэв маягийн нэгдэл: Off-White, pre-fall 2020

Pre-fall улиралд зориулсан эрэгтэй цуглуулга

Off-White брэндийн бүтээлч захирал Виржил Абло 2020 оны pre-fall улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа танилцуулаад байна. Өнгөрөгч есдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас Парисын загварын долоо хоног, DJ сэт тоглолтууд болон бусад бүтээлч ажлуудаас түр завсарлага аваад байсан тэрээр гурван сарын дараа анхны цуглуулгаа танилцуулж буй нь энэ юм. “Pivot” буюу “Тэнхлэг” хэмээн нэрлэсэн түүний шинэ цуглуулгад тэйлор хийц болон чөлөөт хэв маяг холилдсон жийнсэн өмд, платформ ултай гутал, саравчтай малгай, сорочка, юүдэнтэй цамц, сонгодог эсгүүртэй хүрэм, tote гар цүнх, biker загварын хүрэм зэрэг загварууд багтжээ. Түүнчлэн Off-White брэндийн шинэ логог шингээсэн савхин өмд, куртка, майка зэрэг хэд хэдэн сонирхолтой загварууд орсон байлаа.

Buro.Mongolia

2019-11-28, 12:07