Valentino-гийн кутюр цуглуулга дахь солонгын 7 өнгө

Намар-өвөл 2019

Valentino брэнд Парисын кутюр загварын долоо хоногийн үеэр шинэ цуглуулгаа танилцууллаа. Брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли цуглуулгад улаан, нил ягаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, ягаан зэрэг солонгын бүхий л өнгийг тусгаж, цэцгэн хээ, өд болон уран хатгамлаар чимэглэсэн газар хүрсэн урттай даашинз, нөмрөг зэргийг урлажээ. Цуглуулгын үндсэн сэдвүүдийн нэгээр Япон улс тодорсон бөгөөд зарим кутюр загварууд дээрээс Фужи уулын дүрслэлийг олж харах боломжтой. Харин цацган унжлагатай толгойн өмсгөлүүдийн хувьд Дунд Азийн ард түмний үндэсний хувцсыг санагдуулж байлаа.

Загварын тайзнаа Мариякарла Босконо, Саския де Брау, Кайа Гербер, Жижи Хадид болон 75 настай жүжигчин ба супермодель Лорен Хаттон нар гарчээ.

Buro.Mongolia

2019-07-04, 11:00