Цаг хугацаа арай өөр хэмнэлээр урсан өнгөрдөг буйд газрууд гэж бий. Тэдгээрээс байгаль болон хүний бүтээсэн зүйлсийн хоорондох тэр хэсэгхэн орон зай болох цэцэгт ногоон хүлэмжийг бид дурдаж болно. Жижигхэн цонхоор нарны туяа зөөлнөөр гийж, чийгтэй хөрсний ханхийх үнэр, шинэхэн ургасан цэцэгсийн үнэртэй холилдон, эцэстээ амьсгалах хором мөч бүхэн тань илүү утга учиртай болж буй мэт.
Coccinelle брэнд 2026 оны намар-өвлийн цуглуулгаа бүтээхдээ Английн хөдөө нутагт орших байгалийн гайхам тогтоц, бүтээлч орон зай, гар урлал болон гоо үзэсгэлэнгийн мэдрэмж нэгдсэн яруу найргийн мэт уур амьсгалтай ертөнцөөс санаа авч "Цэцэрлэгчийн урлан" хэмээн нэрлэжээ.
Английн хөдөө нутгийн уур амьсгал, зугуухан дэлбээлэх цэцэгс, ургамлын ертөнцөөс сэдэвлэсэн энэхүү цуглуулга нь чанар чансаа, эрх чөлөө, гоо сайхныг эрхэмлэдэг бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралд байгалиас урин дуудсан жижигхэн баяр баясгаланг шингээнэ. Цэцэрлэгчийн цүнхэнд нь олон зүйл багтдагийн адил Coccinelle-ийн 2026 оны намар-өвлийн цуглуулгын бүтээл бүр өдөр тутамд хэрэглэхэд хялбар, үзэмж төгөлдөр байхаар бүтээгджээ. Гоёл чимэглэлүүд нь үндсэн загваруудтайгаа зохицон хоршиж, зөөлөн нумарсан хэлбэр, нарийн хийц, чанартай материалаараа сэрүүн улирлын эрх чөлөөтэй атлаа дэгжин төрхийг бүрдүүлэхэд тань тусална.
C-ME цүнхний цуглуулга Winter Rose, Berry, Fango зэрэг шинэ өнгөний сонголттой боллоо. Олон талын хэрэглээнд тохирсон, авч явахад авсаархан загвараараа олноо танигдсан тус загвар нь “Coccinelle бүсгүйчүүд”-ийн даруухан атлаа дэгжин, эмэгтэйлэг шинж чанарыг улам бүр тодотгодог билээ.
2026 оны хавар-зуны цуглуулгаар анх олны хүртээл болсон Coccinelle C-ME Lock энэ удаа нимгэн арьсан материалаар урласан Snowdrop Tapestry, Vichy Patch болон Glazed Ecofur зэрэг шинэ загварын сонголттойгоор эргэн ирж байна.
Тус загвар нь Coccinelle Mavery цүнхний үндсэн дизайнаас санаа авч, цэцэрлэгчийн багаж хийх зориулалттай цүнхний уламжлалт хэлбэрт нийцүүлж өдөр тутмын, орчин үеийн загварчилгаатайгаар зохион бүтээжээ. Олон халаас, өвөрмөц силуэттэй энэхүү цуглуулгад Бостон гар цүнхний хэлбэр, мини куб, дугуй хэлбэрийн хобо зэрэг олон төрлийн загварууд багтжээ.
Coccinelle брэндийн цуглуулгад шинээр нэмэгдсэн Coccinelle Tiggy загвар нь шинэлэг атлаа дэгжин хэв маягаараа онцгойрно. Энэхүү цүнх хэрхэн бүтээгдэж ийм өвөрмөц шийдлүүдийг хослуулсан бэ гэвэл, C-ME лого бүхий металл шоо дөрвөлжин хэлбэрийн чимэглэл болон арьсан сүлжмэл том хэмжээтэй бариулыг дурдаж болох юм.
Брэндийн олон жилийн уламжлалт загвар хэмээн нэрийдэж болох Coccinelle Beat нь гитарын утас товшигч хэлбэртэй ба эл цүнх эргэдэг бэхэлгээтэй түгжээ зэргээрээ бусдаас ялгардаг. Энэ улиралд хотын хэв маягаас санаа авсан биеийн дагуу үүрч болох шинэ загвараар дахин мэндчилж байна.
Энэ улирлын онцлох шинэ загвар бол Coccinelle Pansy гутал. Өвлийн нөхцөлд өмсөхөд зориулагдсан энэхүү гутал нь лаваар бүрсэн материалтай бөгөөд Английн морин уралдааны түрийтэй гутлын загвартай адилтгаж болох бөгөөд загварын ертөнцөд брэнд бүр өөрсдийн хэлээр тус загварыг шинэчлэн танилцуулдаг билээ.
Coccinelle брэндийн гутлын цуглуулга шинэхэн Coccinelle C-Look нэртэй өсгийтэй гутал болон богино түрийтэй гутлаар өргөжсөнийг дуулгахад таатай байна. C-Everyday (хавар-зун 2026) цуглуулгад анх танилцуулагдсан, брэндийн онцлог шинж болсон "plectrum" хэлбэртэй өсгий энэ удаа илүү нарийн, дэгжин хэлбэрээр шинэчлэн урласан нь онцлог болжээ.
Coccinelle Risako балетын шаахай хэлбэрийн гутал нь хилэн товгор материал, хуниастай болон хонхон цэцгийн хээтэй, илгэн материалтай гэсэн шинэ хувилбартайгаар танилцуулагдлаа. Сонгодог хийцлэл нь тансаг материалуудтай ийн хосолж, өвлийн цэцэрлэгт хүрээлэнгийн уур амьсгалыг танд мэдрүүлэх нь бий. Олон талт хэрэглээтэй атлаа дэгжин энэхүү гутал нь тансаг тав тухыг цоо шинэ өнцгөөс харуулсан загвар боллоо.
Эдгээр шинэхэн загваруудыг та Монгол дахь албан ёсны дэлгүүрээр зочлон, мэргэжлийн зөвлөгөө аван үйлчлүүлэхээс гадна Storepay, Pocketzero, Ardpay ашиглан урьдчилгаагүй, шимтгэлгүй 6 хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой.
Coccinelle Mongolia
Хаяг: Шангри-Ла Моллын 2-р давхарт
Утас: 7707 2929
Facebook: Coccinelle Mongolia
Instagram: Coccinelle_mongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт