Colette дэлгүүр дизайнеруудын зурагтай футболка худалдаанд гаргалаа

Раф, Рик болон бусад хайрт дизайнерууд

Францын Colette концепц дэлгүүр болон Modern Man маркийн хамт олон нэгдэж футболканы капсул цуглуулга гаргалаа. Colette дэлгүүрийн вебсайтанд одоогийн байдлаар Карл Лагерфельд, Раф Симонс, Рей Кавакубо, Рик Оуэнс, Демна Гвасалия, Николя Жескьер, Александр Ванг ба Рикардо Тиши зэрэг орчин цагийн хамгийн нэр хүндтэй, олны хайртай дизайнеруудын зурагтай футболка худалдаалагдаж байна.

Modern Man марк нь урьд өмнө нь ийм шүтэн бишрэгчдэд зориулсан төслийг бие даан гаргаж байсан туршлагатай бөгөөд тэдний өмнөх цуглуулга амжилттай борлуулагдсан тул Colette дэлгүүртэй хамтрахаар шийджээ.

Buro.Mongolia

2017-01-03, 09:00

  • Зураг: