Санал асуулга: Та Mongolia's Next Top Model-ын оролцогчдоос хэнийг дэмжиж байгаа вэ?

Шилдэг нь хэн бэ?

Энэ амралтын өдрүүдэд Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн хоёр шинэ дугаар биднийг хүлээж байна. Харин таны бодлоор одоо үлдээд байгаа 11 охиноос хэн нь тэмцээнээ үргэлжлүүлж, хэн гэртээ харих вэ? Цаашдаа энэхүү нэвтрүүлгийн ялагч байж чадах хамгийн шилдэг оролцогчийг та хэн гэж бодож байна вэ?

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн анхны дугаар нэгдүгээр сарын 15-нд үзэгчдийн хүртээл болсноос хойш нийт таван анги гарч, таван өөр төрлийн зураг авалт хийгдлээ. Энэ хугацаанд бид 1960-аад оны загварлаг охидыг үзэж, кимоно эсгүүртэй гоёлын даашинз өмссөн охид кэндогийн дайчидтай хамт нууцлаг бөгөөд хүчирхэг төрх бүтээхийг харсан. Түүний дараа монгол бүсгүйн төрөлхийн гоо сайхныг байгалийн унаган төрхөөр нь илүү чимэггүйгээр харуулсан зураг хүлээн авч, Монголын 13 ястны үндэсний хувцас орчин үеийн эрч хүчтэй, дэггүй залуусыг цоо шинэ дүр төрхтэй болгосныг бишрэн үзсэн. Хамгийн сүүлд нэвтрүүлгийн хамт олон бидэнд усан дотроос гал мэт дүрэлзэн гарч ирж буй охидын зургийг дэлгэсэн байгаа.

Монголд загварын гэрэл зураг үүсч хөгжсөн цагаас хойш ийм богино хугацаанд ийм олон шинэлэг шийдэл, арга ажиллагаатай бүтээлүүд гарч байсангүй. Дизайнерууд, гэрэл зурагчид, нүүр хувиргагчид, телевизийн хамт олны авьяас, хөдөлмөрийг нэгтгэсэн Mongolia's Next Top Model нэвтрүүлэг цаашид ч бидэнд бүр сонирхолтой олон бүтээл үзүүлэхээр бэлдсэн байгаа. Харин тэр гайхамшигт бүтээлүүдэд бүгдэд нь оролцож, дүр төрх бүхэнд төгс хувирч чадах моделиуд таны бодлоор хэн байх бол? Үүнийг бүгдээрээ санал асуулгаар тодруулж, олон нийтийн хайрыг татсан хамгийн шилдэг оролцогчийг олж мэдэцгээе. 

Ж.Чинбат

2017-02-02, 16:00