#MNTM: Мөнхийн залуу гоо үзэсгэлэн

Дэмжиж байгаа хүндээ саналаа өгөөрэй!

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн уран бүтээлчдийг эртний грекийн гоо зүйн дээд ололтыг шингээсэн уран баримлууд хөглөж, оролцогч охидыг гантиг чулуун хөшөөнд хувиргалаа

Эртний грекчүүд хүнийг яг л нүдэнд харагдаж байгаатай адилхан дүрслэх аргыг хамгийн түрүүнд эзэмшиж, гайхалтай гантиг баримлуудыг үлдээсэн байдаг. Тэд мөнхийн залуу гоо үзэсгэлэнг илэрхийлэхдээ хүний гадаад төрхийг дүрслэхээс гадна биеийн хөдөлгөөн, нүдний харц, зогсож байгаа байр байдлаар нь дамжуулж дотоод сэтгэлийг нь өгүүлэх гэж хичээдэг байжээ. Яг үүнтэй адилаар Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн уран бүтээлчид тэмцээнд оролцогч охидыг сахиусан тэнгэр мэт болгон хувиргасан зураг авалт хийжээ.

Стилист дизайнер И.Мөнхтуяа, гэрэл зурагчин О.Амгалан нарын ажилласан энэхүү зураг авалтаас охидын хэнийх нь зураг хамгийн сайн болсон бэ гэдгийг дүгнэхэд үнэхээр хэцүү байлаа. Учир нь тэд бүгдээрээ жирийн нэгэн загвар өмсөгчөөс илүү онгод хайрлагч тэнгэрийн элч шиг маш гайхалтай дүрд хувирчээ. Харин таны бодлоор шилдэг есөн оролцогчоос хэн нь дүрдээ хамгийн сайн орж, төгс зураг гаргаж чадсан байна вэ?  

Buro.Mongolia

2017-02-11, 21:00