Сүүлийн жилүүдэд брэндүүдийн үнэртэй усны сурталчилгаа хийгээд загварын шоуны үеэр эгшиглэж буй дуунуудыг ирсэн зочид даган дуулж, таашаасан бичлэгүүд цахим орчинд нэлээдгүй цацагдсан. Энэ нь брэндийн сурталчилгааг зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг танилцуулаад өнгөрөхөөс илүүтэй үзэж буй хүний дурсамжийг сэдрээж, мэддэг дууных нь хамт тод мэдрэмж үлдээх бүтээлч ажил болж байна.
Тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьд ч тэр, энэ нь маш ухаалаг сонголт. Загварын чиг хандлага улирал бүр өөрчлөгддөг ч брэндийн нэрийн хуудас болсон сүрчгүүд олон жил тасралтгүй худалдаанд гарсаар байдаг. Энэ тохиолдолд брэндүүд шинэ дуу сонгохоос илүүтэй хуучны хит дуунуудыг сонгож орчин үеийн дүрслэлээр хослуулдаг нь хамгийн зөв алхам байж чаддаг. Хэдхэн хоногийн өмнө Chanel брэнд өөрсдийн үнэртэй усны Coco Mademoiselle сурталчилгаанд английн алтан үеийн Кэнди Стэйтоний "Young Hearts Run Free" хэмээх дууг эгшиглүүллээ.
Энэ мэтчилэн брэндүүдийн өөрсдийн зар сурталчилгаанд ашигладаг хэзээд хуучиршгүй, магад таны өмнө сонсож байсан ч мартагдах шахсан алтан үеийн хит дуунуудыг хүргэж байна.
CHANEL COCO MADEMOISELLE
DIOR HOMME PARFUM
MISS DIOR
CHANEL COCO CRUSH
SAINT LAURENT FALL 2026
LA VIE EST BELLE CHERRY LA
GUCCI PRIMAVERA
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт