Том Йорк Undercover маркийн каталогт зориулж зургаа дарууллаа

Уламжлалт бус зураг авалт

Гудамжны стильтэй Японы Undercover брэндийн салбар марк болох The Shepherd Undercover-ын шинэ каталогийн зураг авалтад Radiohead хамтлагийн дуучин Том Йорк оролцлоо

Жуна Такахашигийн The Shepherd Undercover нэртэй салбар брэндийн нээлт энэ оны наймдугаар сард болж өнгөрсөн. Дизайнер энэхүү шинэ маркийн нэр доор өөрийн үндсэн брэндийнхээ хэв маягтай харьцуулбал илүү даруухан дизайнтай, өдөр тутмын хувцаснууд бүтээж байхаар зорьсон байна.

Шинэ цуглуулгын каталогт Том Йоркоос гадна Fragment Design маркийн үүсгэн байгуулагч Хироши Фуживара, тус брэндийн бүтээлч захирал Жун Такахаши нар зургаа даруулжээ.

 

Buro.Mongolia

2016-11-14, 17:30

  • Зураг: