Өдгөө 25 жилийн түүхийг бичиж буй Торго брэнд энэ жилийн өнгийг илэрхийлэх сор бүтээлүүдээ толилуулах гэж байна. Б.Ачтуяамаагийн үүсгэн байгуулсан Торго салон анх захиалгат дээл, үндэсний хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулсан хувцас урлалаар гараагаа эхэлж эдүгээ гар ажиллагаа, нарийн хийц, торго даавууны арвин сонголтоороо Монголын үндэстний хувцас загварын жишигт онцгой байр суурь эзлэх болжээ.
Монголчуудын уламжлалт ахуй, ёс заншилд торго даавуу нь тансаг хэрэглээ, эрхэмсэг байдлын илэрхийлэл байсаар ирсэн. Үндэсний хувцасны түүхэнд ч торго нь хаад ноёд, ихэс дээдсийн өмсгөлөөс эхлээд төр ёсонд хүртэл онцгой үүрэгтэй байсныг түүхийн судалгаа баталдаг. Торго салоны урлаачид нэг бүтээлийг урлахдаа торгоны ширхэг, суулт, гэрэлд хэрхэн гялтганах ойлтыг хүртэл харгалзан үзэж, үндэсний хээ, бэлгэдэл, гоо зүйд нийцэх байдлыг хооронд нь нарийн харгалзуулж урлагддаг тэдний бүтээлүүд монголдоо жишиг тогтоон ажилладаг, түүчээ болсон бүтээлч хамт олон билээ. Түүнчлэн Торго нь уламжлалт дээл хувцсыг яг таг хуулбарлах гэхээс илүүтэй, судалгаа, шинэчлэл, загварын өнөөгийн чиг хандлагад суурилсан бүтээлч сэтгэлгээгээрээ ялгардаг гэдгийн хэн хүнгүй мэдэх биз ээ.
Зургаан жилийн дараа бүрэн хэмжээний шоугаа дахин толилуулж буйдаа тэд энэ удаагийн цуглуулгаа “Missed me?” хэмээн нэрлэжээ. Энэ нь нэг талаас Торго брэндийн үнэнч хэрэглэгчдэдээ хандан “Бид эргэн ирлээ” хэмээн мэндчилж буй илэрхийлэл бол нөгөө талаас Торгийг дараагийн түвшинд гаргахаар зорьж буй гүйцэтгэх захирал Б.Мишээлийн бүтээлч сэтгэхүйн илрэл болж буй
Тус брэндийн ерөнхий дизайнер О.Болд “Бид олон жилийн нөр их эрэл хайгуул, арвин туршлагадаа тулгуурлан монгол угсаатны хувцас, өмсгөл зүүсгэл, гоёл чимэглэлийн язгуур уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 16 угсаатны хувцсыг иж бүрнээр нь урлан танилцуулна. Уран дархад, малгай урлаач, үндэсний гуталчид, шүр чимэглэлчид, дизайнер, эсгүүрчин, оёдолчин, монгол хувцасны түүх судлаач гээд олон уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрөөр бүтээгдэж буй нь онцлог” хэмээн дурджээ.
Тайзнаа Монголын чансаатай 20 загвар өмсөгч 100 гаруй хувцсыг толилуулах бөгөөд уг үзүүлбэр нь хэмжээ, зохион байгуулалтаараа өмнөх жилүүдээсээ илүү өргөн цар хүрээтэй буюу 400 зочид хүлээн авахаараа онцлог юм. Мөн Солонгосын загварын тайзнаа алдаршсан модель Lee Hyun Yi урилгаар оролцох нэгэнтээ батлагджээ.
Ийнхүү тус брэнд 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 19:00 цагт M Bank ARENA-д 25 жилийн ойн шоугаа толилуулахаар боллоо. Торго шоунд тавтай морил. Are you missed me?
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр