#MNTM: Үндэсний хувцастай зурганд хэн хамгийн сайн хувирч чадсан бэ?

Эрүүл бөгөөд эрч хүчтэй

Mongolia's Next Top Model реалити шоу тэмцээний дөрөв дэх дугаарт Монголын олон ястны хувцастай зураг авалт хийгдэж, модель охид урд өмнө нь байгаагүй цоглог, орчин үеийн төрх гаргалаа

Өнөөдөр бид Монгол үндэсний хувцас энгийн атлаа ямар өнгөлөг, орчин үеийн байж болдгийг Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн шинэ дугаараас харлаа. Монгол дээл, хувцастай зураг авалтууд бүгд нэгэн хэвийн байдаг. Үүнийг өөрчлөх нь зураг авалтын гол зорилго байсан бөгөөд нэвтрүүлгийн ерөнхий продюсер Ө.Содгэрэл орчин үеийн амьдралтай зохицсон, илүү шинэлэг байдлаар хийхийг хүсчээ.

Зураг авалтыг Multiverse студийн стилист, дизайнер И.Мөнхтуяа, гэрэл зурагчин О.Амгалан нар чадварлагаар гүйцэтгэжээ. Оролцогч охидын зургийг харахад яг л скейтбоард, Converse кеттэй залуучууд шиг эрч хүчтэй, цоглог уур амьсгал мэдрэгдэж байлаа. Улаа бутарсан хацар, хөрслөг бор царайтай болсон модель охид Сайн брэндийн сүү, таргийг амтархан идэж, гэрэл зурагт хөгжилтэй дүр гаргахын хамт монголын олон ястны үндэсний хувцсыг гайхалтай сайхнаар үзүүлж чадлаа.  Тэднээс хэн нь илүү сайн дүрдээ орж, дэггүй бөгөөд дур булаам харагдаж байна вэ?

М.Анхбаяр 19 нас, 181см

Б.Ану-Үжин 17 нас, 170см

Ю.Балжидмаа 19 нас, 182см

М.Биндэрьяа 17 нас, 180см

М.Дашбалжид 19 нас, 178см

Г.Ижилцэцэг 21 нас, 172см

Б.Жагзмаа 16 нас, 175см

Ш.Мандхай 20 нас, 173см

Э.Оюунбилэг 21 нас, 182см

Т.Сарангэрэл 22 нас, 183см

Б.Цэрэндолгор 20 нас, 179см

Б.Бат-Оюун 22 нас, 177см

Т.Номин-Эрдэнэ 19 нас, 175см

Ж.Чинбат

2017-01-26, 21:59