The BoF 500 Gala 2026: Загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд

Олон улсын загварын салбарын хамгийн нэр хүндтэй жагсаалтуудын нэг болох The BoF 500 энэ оны шинэ гишүүдээ хүлээн авч, Парис хотын Shangri-La зочид буудалд хүндэтгэх ёслолын хаалттай арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. The Business of Fashion-аас жил бүр эрхлэн гаргадаг тус жагсаалтад манлайлал, бүтээлч байдал, инновац болон загварын салбарт үзүүлсэн хувь нэмрээрээ үнэлэгдсэн онцгой эрхмүүдийг багтаадаг уламжлалтай билээ.

Энэ жилийн BoF 500-гийн 2026 оны гишүүд дотроос дизайнер, загвар өмсөгчид, хэвлэл мэдээлэл, урлаг соёл, хөгжмийн салбарын төлөөлөл болсон 70 гаруй үндэстний зочид нэгэн дээвэр дор цугласан нь арга хэмжээний онцлох агшин боллоо. Ёслолд хүрэлцэн ирсэн The BoF 500 гишүүн зочдоос дурдвал Энэтхэг гаралтай шинэ залуу модель Бхавита Мандава гэр бүлийн хамт, супер модель Хайди Клум болон Коко Роша, хөгжмийн салбарт өөрийн дүр төрхөөр ялгарсан дуучин Жейден Смит болон түүний хамтран ажиллаж буй брэндийн үүсгэн байгуулагч Кристиан Лубутины хамтаар, түүнчлэн стилист Лоу Роуч, дуучин Сиара, Парис Хилтон тэргүүтэй зочид энэ үдшийн онцлох зочид байлаа.

Хаалттай үдэшлэгийг Их Британийн дуучин, уран бүтээлч Жоржа Смит өөрийн ая дуугаар мэндчилж, The Business of Fashion-ий үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Имран Амед ирсэн зочдыг хүндэтгэн угтаж Парис хотод нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүллээ.

Ингээд уржигдархан буюу энэ сарын 3-ны өдөр Парис хотод зохион байгуулагдсан The BoF 500 Gala 2026-д хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулж байна.


Soo Joo Park
Sodgerel Ulziikhutag
Jaden Smith
Taylor Hill
Lila Moss
Jean Campbell
Davika Hoorne
Stephanie Cavalli
Bhavitha Mandava
Paloma Elsesser
Brenda Weischer
Anamika Khanna
Jacqui Hooper
Janhvi Kapoor
Samantha Pariente
Alexa Chung
Paris Hilton,Nicky Hilton Rothschild
Law Roach
Lyas
Harit Buayoi, Napatsakorn Pingmuang
Saffron Vadher
Tsunaina
Akin Faminu
Iris van Herpen
Sofia Steinberg
Caroline Daur
Angelina Kendall
Micaela Erlanger
Mathieu Simoneau
Cate Underwood
Julie Kegals 
Natasha Poly
Daphne Guinness
Beatrice Marchetti
Jasmin Wijnaldum 
Naomi Diaz, Lisa Kainde
Betsy Gaghan
Awar Odhiang
Nikki Lilly
Shay Mitchell
Calum Harper
Samantha Pariente
Dilara Fındıkoğlu
Colman Domingo
Julian Song
Coco Rocha
Amina Muaddi
Winnie Harlow
Sybille De Saint Louvent
Anne Vyalitsyna
Steven Raj Bhaskaran, Hannah Rose Dalton
Silvia Braz
Dylan Kelly
Anna Trevelyan
Fatou Kebbeh
Nelson Tiberghien, Isabelle Chaput

Ж.Булган

2026-10-05, 14:43