Копенгагены загварын долоо хоног дээрх street style

Скандинав бүсгүйчүүдээс суралцацгаая

Загварын салбарт наймдугаар сар нь амралтын үе хэмээн тооцогддог. Энэ үед гялгар сэтгүүлийн есдүгээр сарын дугаарууд аль хэдийн хэвлэлд орж, шинэ улирлын загварын долоо хоног эхэлтэл сар гаруйн хугацаа үлдсэн байдаг. Гэхдээ Швед болон Данид бүх зүйл эсрэгээрээ. Тодруулбал энд хэдхэн хоногийн өмнө Copenhagen Fashion Week өндөрлөсөн бөгөөд хоёр долоо хоногийн дараа Стокгольм хотод загварын долоо хоног эхлэх гэж байна. Скандинав бүсгүйчүүдийн street style үргэлж маш сонирхолтой байдаг. Тэд гоёмсог нимгэн цамцыг "ажлын" өмдтэй хослуулж, жийнсэн материалтай комбинзон доор архитектурын шийдэлтэй өндөр өсгийт өмсөж, дулаан свитер цамцыг дугуйчны богино шоорттой хослуулдаг. Ингээд бидний дуранд өртсөн шилдэг төрхүүдийг харцгаая.

Buro.Mongolia

2018-08-13, 10:00