Сүлжмэл арьсан цүнх, энэ зуны бүсгүйчүүдийн гангараа

Арьсан цүнх хамгийн удаан эдлэгдэж, үе дамжин уламжлагдан ирдэг эд билээ. Бат бөх чанар хийгээд олон жилийн эдэлгээ даадаг арьсан цүнх өдөр тутмын ямар ч хувцаслалттай гайхалтай зохицож чаддаг. Арьсан цүнх энэ зун шинэ загваруудаар танилцуулагдаж байна. Тэр дундаа сүлжмэл техниктэй арьсан цүнх бүсгүйчүүдийн сонголтод давуу байр суурь эзэллээ. Хэрэв энэ сэдвийг бид тайлбарлах хэрэгтэй бол Bottega Veneta брэндийг дурдахгүй өнгөрөөж болохгүй. Тус загварын ордны нэрийн хуудас болсон сүлжмэл (intrecciato) арьсан цүнхнүүд дэлхийд өөрийн хэв маягаараа түгэн дэлгэрсэн алдартай бүтээл билээ. Jodie, Veneta, Campana загварууд нь бүх л цаг үед бүсгүйчүүдийн хүслийн жагсаалтад багтсаар ирсэн бөгөөд энэ зун сүлжмэл арьсан цүнхний чиг хандлага дан ганц тус брэндээр хязгаарлахгүйгээр олон арван брэндүүдийн онцлох сэдэв болжээ.

Зуны улиралд арьсан цүнхийг хэтэрхий хүнд, тохиромжгүй сонголт гэж үзэх нэгэн ч бий. Гэвч орчин үеийн загварууд энэ ойлголтыг бүрэн өөрчилж байна. Илүү нимгэн арьсаар илүү хөнгөн, олон төрлийн өнгөний сонголтуудаар баяжин зуны хувцаслалттай төгс зохицохын дээр танд тансаг мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. Ингээд энэ зуны хамгийн загварлаг, сүлжмэл арьсан цүнхнүүдтэй танилцацгаая.

Ж.Булган

2026-07-01, 14:44