Billboard Music Awards 2017 наадмын улаан хивсний зочид

Хөгжмийн ертөнцийн супер одууд

Лас Вегас хотын T-Mobile цэнгэлдэхэд зохион байгуулагдаж буй "Billboard Music Awards 2017" наадам орон нутгийн цагаар тавдугаар сарын 21-нд эхэллээ. Тус наадмын улаан хивсний ёслолд ирсэн зочдын дунд Ники Минаж, Жон Леженд, Майли Сайрус, Николь Шерзингер зэрэг хөгжмийн ертөнцийн одууд олноороо үзэгдлээ. Харин хөгжмийн ёслолын тайзан дээр Селин Дион, Шер, Лорде, Майли Сайрус, Ники Минаж, Лил Вайн зэрэг уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ толилуулсан байна. 

Энэ удаагийн хөгжмийн наадамд хамгийн олон номинацид нэр дэвшсэн уран бүтээлчдээр Drake (22), Chainsmokers (22) нар тодорсон. Одоогийн байдлаар тус наадмын бүх ялагчид тодорч дуусаагүй байгаа бөгөөд Drake шилдэг эрэгтэй уран бүтээлч, шилдэг репэр, шилдэг реп тойрон тоглолт зэрэг шагналыг хүртээд байгаа. Бид удахгүй та бүхэнд ялагчдын бүрэн жагсаалтыг хүргэх болно. 

Buro.Mongolia

2017-05-22, 09:00

  • Зураг: