Coachella 2018 хөгжмийн наадам дээрх алдартнууд

Эхний хэсэг

Хамгийн загварлаг хөгжмийн наадам гэгдэх Coachella 2018 Калифорни мужийн Индио хотод яг одоо зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хөгжмийн наадмын гол уран бүтээлчдээр The Weeknd, Бейонсе ба Eminem нар тодорсон байгаа гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл эхний өдөр The Weeknd өөрийн "Call Out My Name" гэх синглээ анх удаа Coachella-гийн тайзнаа дуулсан байна. Мөн дуучин Бейонсе хөгжмийн наадмын хоёр дах өдөр Destiny's Child хамтлагаараа тайзнаа гарч, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан юм. Харин өнөөдөр буюу Coachella хөгжмийн наадмын гурав дах өдөр рэппер Eminem тайзнаа гарахаар төлөвлөгдсөн байгаа.

Coachella хөгжмийн наадмыг үзэхээр Индио хотод хөгжим, загвар, урлаг соёлын ертөнцийн бүхий л алдартнууд хуран цугларсан харагдлаа. Тухайлбал Victoria's Secret-ийн загвар өмсөгчид, Кардашьян эгч дүүс, дуучин Рианна, Жастин Бибер, Snoop Dogg, Милли Бобби Браун болон бусад одууд элсэн цөлд хүрэлцэн ирсэн байна.

Coachella 2018 хөгжмийн наадам дөрөвдүгээр сарын 13-15 ба 20-22-ны хооронд үргэлжлэх болно. Та наадмын албан ёсны Youtube сувгаар зарим тоглолтыг шууд үзээрэй.

 


Buro.Mongolia

2018-04-16, 10:00

  • Зураг: