Кендалл Женнер, Ким Кардашьян ба бусад зочид Yeezy Season 4 загварын шоун дээр

Канье Уэстын загварын шоуны зочид

Yeezy Season 4 загварын шоуны эхний эгнээнд мэдээж Кардашьян-Женнерийн гэр бүл мөн Фаррел Уильямс, Tyga, Desiigner, Pusha T зэрэг тэдний хамгийн дотны найзууд нь сууж байлаа

Өчигдөр Нью-Йорк хотод Yeezy Season 4 загварын шоу болж өнгөрлөө. Уг шоуг зөвхөн тэнд ирсэн зочид төдийгүй Tidal-ын хэрэглэгчид шууд дамжуулалтаар үзэх боломжтой байсан юм. Загварын шоу эхлэхийн өмнө биеийн өнгөтэй дотуур хувцас өмссөн олон арван загвар өмсөгчид тайзны дунд эгнэж зогссон байв. Канье Уэстын загварын шоуг үзэхээр Анна Винтур, Карин Ройтфельд, Каролин Вриланд нар хүрэлцэн иржээ. Харин тайзнаа алхаж байсан загвар өмсөгчдийн дунд Шанель Иман болон Канье Уэстийн сүүлийн клипэнд тоглосон Тейана Тейлор нар харагдлаа.

Канье Уэст & Ким Кардашьян
Анна Винтур
Карин Ройтфельд & Фаррелл Уильямс
Кендалл Женнер, Ким Кардашьян & Кайли Женнер
Tyga & Кайли Женнер
Фаррелл Уильямс & Льюис Хэмилтон
Льюис Хэмилтон, Tyga, Кайли Женнер, Карин Ройтфельд & Фаррелл Уильямс
Каролин Вриланд
Кендалл Женнер, Ким Кардашьян & Кайли Женнер

Buro.Mongolia

2016-09-08, 16:00

  • Зураг: